Д.Энхбат гишүүний арга тасарчээ
Хоёр сонгуулийг хамтад нь явуулна явуулахгүй гэж хоёр талцан маргаж байгаа эх баригчдын маргааныг хөндлөнгөөс харж суух нь УИХ-д суудалтай цөөнхийн хувьд тун хэцүү байгаа бололтой. Тэр дундаа УИХ-ын эрхэм гишүүн З.Алтай, С.Оюун, Д.Энхбат гурвын хувьд үнэхээр арга барж байгаа бололтой дог оо. Ялангуяа Д.Энхбат гишүүн "Ардчилсан нам болон Ардын нам л хоёр сонгуулийг хамтад нь хийе гээд хуулиа баталсан шуу дээ. Одоо тэгээд "Хамт хийхгүй ээ" гээд хэрэлдээд байгаа байхгүй юу. Гурван жил гаруй хамтдаа засаг барьсан, одоо харин бүгдийг нь нураачихсан. Тийм байтлаа хэнтэй яриад байгаа юм бэ. Энэ хоёр намын хэрүүлийг хараад хэнийх нь ч зөв.биш. Энэ хэрүүл юу шийдэх юм бэ, юу ч шийдэхгүй. Тэгэхээр одоо Нэгдүгээрт, эл ажлыг унагасан нөхдүүдэд хариуцлага тооцох, хоёрдугаарт дараагийн ажлаа ярих ийм л зам үлдээд байна даа" гэж ярьж суугаа нь харагдлаа. Цөөнхийнхөө үгийг олонх нь сонсдог болчихвол Монголын төр мөн ч хол явна даа. Мөрийцөх үү?