2012.04.26

Сонгууль явуулахад 16.824 тэрбум төгрөг шаардлагатай

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; "Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Улсын Их Хурлын сонгуулийн бэлтгэл ажлын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонсож буй юм.  СЕХ-оос байнгын хороонд 16.824 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай хэмээн төлөвлөснөө тайлбарлалаа. Сонгуулийн автоматжуулалттай холбоотой 2.8 тэрбум төгрөгийг зарцуулахаар, 300 орчим сая төгрөгийг гадаадад байгаа иргэдийн санал авахад зарцуулах бол, үлдсэн төсвийг сонгуулийн дотоод зохион байгуулалтад зарцуулахаар төлөвлөсөн гэв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.