Гишүүд “хошигнов”
2012.04.26

Гишүүд “хошигнов”

Яг одоо УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар: “УИХ-ын сонгуулийг товыг зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжин, сонгуулийг ирэх зургадугаар сарын 28-н буюу пүрэв гаригт зохион байгуулахаар болсон” хэмээн танилцуулав. Үүний дараа УИХ-ын гишүүн Н.Батбаяр гишүүдийг хөгжөөгөөд авсан нэгэн асуулт асуув. 


Тэрээр асуухдаа: “Өдөр судар нь ямар өдөр таарч байгаа юм бэ.

Муу өдөр биш байгаа. Монгол түмний хувьд хэр бэлэгдэлтэй юм бол оо?” хэмээн Лүндээжанцан гишүүнээс асуув. Энэ үеэр гишүүд нэлээдгүй инээгээд авлаа. Гэхдээ нэгэнтээ асуулт асуусан учир Д.Дэмбэрэл дарга Лүндээжанцан гишүүнийг хариул гэв.

Тэрээр хэлэхдээ: “Төрийн ажилд сайн муу, өдөр гэж байхгүй. Гэхдээ бид өмнө нь чуулганыг эхлүүлэхдээ 4 сарын 1-нийг хүн хуурдаг өдөр гээд байхаар нь 4 сарын 5-ны өдөр болгож байсан. Тиймээс зургадугаар сарын 28 бол сайн өдөр хэмээн үзсэн” гэсэн юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.