Алтны нөөц ихтэй орнуудыг нэрлэжээ
2012.04.03

Алтны нөөц ихтэй орнуудыг нэрлэжээ

Дэлхий нийтийг хамраад бай­гаа хямралаас үүдэлтэйгээр аме­рик доллар хадгалахаас илүүтэй алтны эрэлт хэрэгцээ өсөн нэмэг­дэх хандлагатай болоод байна. Тэгвэл хамгийн их алтны нөөцтэй 10 орныг нэрлэе.

1.Энэтхэгийн хүн ам 1.2 тэр­бумд хүрээд байна. Тус улсын соёлд алтны үүрэг их өндөр бөгөөд эд баялгийн үндсэн үзүү­лэлт хэ­мээн тооцогдсоор ирсэн. Дэлхийн алтны эрэлт хэрэгцээний гуравны нэг Энэтхэгт хамааралтай.  Тиймээс тус улсын хадгалж цуг­луулсан алтны нөөц нь өнөөдрийн байдлаар 557.7 тонн­той тэнцдэг байна.

2.Нидерланд нь жижигхэн улс бөгөөд хүн ам нь ердөө 16.6 сая. Тэгсэн хэрнээ банкиндаа их хэм­жээний алтны нөөцтэй орны тоонд багтдаг. Тус улсын алтны нөөц 612.5 тонн юм.

3.Арлын Япон улс сүүлийн хорин жилийн турш эдийн засгийн өсөлт тааруухан байгаа хэдий ч 765.2 тонн алт нөөцөлжээ. Гэхдээ үндэсний мөнгөн тэмдэгт болох йений ханш өндөр байгаа учир алтаа зарж эхлээд байна.

4.ОХУ аажмаар алтныхаа нөө­цийг нэмэгдүүлж байгаа орны нэг. Өнөөдрийн байдлаар тус улсын нөөц 851.5 тонн аж. Нэг жилийн өмнө уг нөөц 784.1 тонн байв. Түүхий эдийн экспорт өсөн нэмэг­дэж бай­гаа нь алтны нөөцөө нэмэг­дүү­лэхэд таатай нөлөө үзүүлдэг аж.

5.Швейцарь сүүлийн үед фран­кийнхаа үнийн өсөлтийг зогсоох гэж ихээхэн чармайлт гаргаж бай­гаа орны нэг. Тиймээс алтныхаа нөөцийг өсгөх гэж хичээхгүй байгаа. Харин ч эсрэгээр алтаа борлуулж эхлээд байна. 7.6 сая хүн амтай жижигхэн улс гэхэд 1040.1 тонн алттай.

6.БНХАУ хурдацтай хөгжиж бай­гаа эдийн засагтай, 1.3 тэрбум хүн амтай. 2003-2009 оны хооронд 450 тонн алт худалдан авсан бол 2010 онд л гэхэд 200 тонн алт авчээ. Тус улс нь бүх нөө­цөө алт болгож эхлээд байна. Тус улсын алтны нөөц-1054.1 тонн.

7.Францын зэрэглэлийг олон улсын байгууллагууд нэлээд бууруул­сан бөгөөд цаашид энэ улсын эдийн засаг хэрхэх нь тодор­хойгүй байгаа. Сүүлийн үед Франц байнга алтаа борлуулах болсон. Цаашид ч үргэлжлэх байх. Тус улсын алтны нөөц өнөөдрийн байдлаар 2435.4 тоннтой тэнцдэг.

8.Италийн төсвийн алдагдлыг нөхөхөд алтаа борлуулах явдал тус болох боломжтой төдийгүй гадаад зээлтэй холбоотой асууд­лыг нь шийдвэрлэх юм. Тус улсын өр их байгаа учир алтаа цаашид ч борлуулсаар л байх болов уу. Алтны нөөц нь 2451.8 тонн.

9.Европын холбоо болон евро бүстээ Германы алтны нөөц бага биш. Нийт 3401.8 тонн учир нь тэртэй тэргүй хүчирхэг эдийн засаг­тай байгаа тус улс алтны нөөцөө нэмэгдүүлээд байх шаардлагагүй.

10.АНУ-ын эдийн засаг дээд зэрэглэлээ аль хэдийнээ алдсан төдийгүй ам.долларт итгэх итгэл ч суларч эхлээд байна. Гэхдээ нөөцөөс алтаа гаргаж ирснээр үнэт төмөр худалдан авагчдын эрэлтийг бууруулах магадлал өндөртэй орны нэг. Өнөөдрийн байдлаар тус улсын алтны нөөц 8133.5 тоннтой тэнцдэг байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.