Шарын гол-2  ордыг ашиглалтад оруулна
2012.04.01

Шарын гол-2 ордыг ашиглалтад оруулна

Шарын голын уурхай жилд нэг сая тонн нүүрс олборлоход 190 жил ашиглахуйц нүүрсний шинэ ордоо ЭБЭХЯ-ны улсын нөөцөд бүртгүүлжээ. Тус уурхайн одоо ашиглаж байгаа ордоос өнгөрсөн жил 350 мянган тонн нүүрс олборложээ. Цаашид энэ хэмжээг улам нэмэгдүүлэх шаардлагын үүднээс шинэ ордоо ашиглахаар болсон байна. Энэ нь олон улсын стандартаар 374 сая тонн, харин Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартаар 198,1 сая тонн нүүрсний нөөцтэй “Шарын гол-2” хэмээх орд аж.

Хуучин уурхайн хажууд эхний ээл­жинд ашиглахаар тө­лөв­лө­сөн 23 сая тонн нүүрсний нөөц­тэй Шаазгайтын ордын судалгааны ажил дуусч, хөрс хуулал­тын ажил энэ оны эхний хагаст эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангажээ. Уг уурхай ашиглагдаж эргэлтэд орсноор хойд бүсийн нүүрсний хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэнэ.

Мөн олборлосон нүүрсээ угааж экспортод гаргах шинэ төсөл боловсруулж байгаагаа “Шарын гол” ХК-ийн захирал С.Насанбат сэтгүүлчдэд мэдээлэв.

Түүнчлэн тус уурхайн захиргаа 2012 онд ажилчдаа хөгжүүлж, хөрвөх чадавх­тай боловсон хүчин бэлтгэх зорилт тавьжээ. Дэвшүүлсэн зорилтоо хэрэг­жүүлэхийн тулд 400 орчим уурхайчдаа мэргэжил бүрээр нь мэргэшүүлэх шат дараалсан сургалтыг зохион байгуулах юм байна.

Нийтлэлч
Б.Норовсамбуу
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.