Алтны үнэ өсчээ
Энэтхэг, Хятадын алтны хэрэглээ нэмэгдвэл алтны үнэ өсөх магадлалтай байна. "Anglo Gold Ashanti" компани нь алт үйлдвэрлэлээр дэлхийд гуравдугаарт бичигддэг ажээ.
"Market Watch" агентлагт шинжээч Марк Кутифани хэлэхдээ унци алт энэ жилд 1.7-1.8 мянган ам.доллар байх төлөвтэй ч үнэ нь нэмэгдэж магадгүй. Түүнчлэн "Anglo Gold Ashanti'' компани ойрын 2-3 жилд Австралийн алтны хайгуул олборлолтод 800 сая ам.долларын хөрөнгө оруулахаа мэдэгдсэн байна.
Мөн Малид болсон зэвсэгт бослого компанийн алт олборлолтод нөлөөлөөгүй гэж хэлжээ. "Anglo Gold Ashanti" компани нь Малид алт олборлодог бөгөөд компанийн нийт алт олборлолтын дөрвөн хувийг тус улсад байдаг уурхайгаас бүрдүүлдэг байна.