Хамгийн өндөр орлоготой ажил мэргэжил
2010.02.18

Хамгийн өндөр орлоготой ажил мэргэжил

Хамгийн өндөр цалин орлоготой мэргэжлүүдийг Си Эн Эн агентлаг нэрлэсэн байна. Үүнээс эхний тавыг танилцуулъя.

Мэдээ алдуулалтын эмч

Дундаж цалин 292 мянган ам.доллар, хамгийн өндөр орлого 408 мянган ам.доллар
байдаг. Мэдээ алдуулалтын буюу нойрсуулагч эмч хүнийг амьдруулах, үхүүлэх эсэхийн тунг нь тааруулдаг маш стресстэй ажил юм. Америкын мэдээ алдуулагч эмч нарын холбооны ерөнхийлөгч Рожер Мууре /Roger Moore/ “Нойрсуулагч эмч нар өвчтнийг мэс засал, мэс ажилбарын үед авран хамгаалдаг бас үхүүлж ч болох юм” гэж хэлсэн байна. Гэхдээ өндөр цалинтай болж, мэдээ алдуулалтын эмч болохын тулд 12 жил сурсан туршлага хэрэгтэй.

Эх баригч, эмэгтэйчүүдийн эмч

Дундаж цалин 222 мянган ам.доллар, хамгийн өндөр орлого 338 мянган ам.доллар байдаг. Гэхдээ эх барих, эмэгтэйчүүдийн эмч эх үрийг эсэн мэнд амаржуулахыг хариуцдаг буюу хоёр хүний амийг хариуцдаг нэлээд хүндхэн мэргэжил юм. Маш олон эмэгтэйчүүд хэвлийдээ хүүхэдтэй болсон цагаасаа төрөх хүртэл наймаас есөн сарын туршид нь эх баригч, эмэгтэйчүүдийн эмч хяналтад  авах ёстой байдаг нь энэ мэргэжлийн үнэ цэнэ ач холбогдлыг нь  харуулна.

Сэтгэл  зүйн эмч

Дундаж цалин 177 мянган ам.доллар, хамгийн өндөр орлого 297 мянган ам.доллар байдаг. Сэтгэл зүйн эмч нар голдуу цагийн үнэлгээтэйгээр ажилладаг. Сэтгэл зүйн эмч нэлээд бие даасан хувиараа ажилладаг. Тиймээс өвчтөнд хэр сайн сэтгэлээсээ хандана төдий чинээ орлого олох боломжтой.

Мэдээ алдуулалтын сувилагч

Дундаж цалин 157 мянган ам.доллар, хамгийн өндөр орлого 214 мянган ам.доллар байдаг. Мэдээ алдуулалт буюу нойрсуулагч сувилагчийн ажил, эмчийнхэнтэйгээ салшгүй холбоотой. Тэд  хэзээ ч алдаа гаргах ёсгүй. Нойрсуулагч сувилагчийн буруугаас болж нас барсан хүний тоо 1980 он гэхэд 10 мянган хүнд хоёр байсан бол өдгөө 200 мянган хүнд нэг байх болжээ.

Худалдааны зохион байгуулагч

Дундаж цалин 140 мянган ам.доллар, хамгийн өндөр орлого 239 мянган ам.доллар байдаг. Олон улсын судалгааны байгууллагын удирдах гишүүн  Роберт Борофф /Robert Boroff/ “Худалдаа аливаа байгууллагын цусан хангамж гэсэн үг. Тиймээс ч хамгийн их орлого олдог мэргэжлийн тоонд багтсан” гэж хэлсэн байна.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.