Монголбанк бодлогын хүүгээ  12,75 болгов
2012.03.16

Монголбанк бодлогын хүүгээ 12,75 болгов

Монголбанкны захирлуудын зөвлөлийн хурал өчигдөр болжээ. Тус хурлаар бодлогын хүүг 0,5 нэгж хувиар нэмэгдүүлж 12,75 болгосон байна.

Мөнгөний бодлогын асуудлаар хуралдах товыг төлөвлөхдөө Монголбанк эдийн засгийн болон инфляцийн улирлын хэлбэлзэл, түүхэн хандлага, улсын нэгдсэн төсвийн параметрууд тодорхой болох үе гээд олон хүчин зүйлсийг харгалзан үздэг байна.

Орон тооны 12, орон тооны бус 2 гишүүнээс бүрдэх Захирлуудын зөвлөл мөнгөний бодлогын хүүг өөрчлөх эсэх; нээлттэй захын үйл ажиллагааны зарчмуудыг тодорхойлох; урт хугацаатай Төв банкны үнэт цаасны гаргах хэмжээг тодорхойлох; заавал байлгах нөөцийн хувийг өөрчлөх; мөнгөний бодлогын хэрэгслүүдийн журам батлах, шинэчлэн өөрчлөх; эдийн засгийн үзүүлэлтүүдийн таамаглалыг хэлэлцэх; валютын ханшийн зохистой түвшинг тодорхойлох зэрэг бодлогын шинжтэй асуудлуудыг хэлэлцэж Монголбанкны Ерөнхийлөгчид зөвлөх ба эцсийн шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч гаргадаг байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.