2009.11.12
Ажилгүй иргэдийн тоо нэмэгджээ
Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2009 оны 10 дугаар сарын эцэст 39.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 8626 хүнээр буюу 27.8 хувиар өссөн байна. Ажилгүйдлийн өсөлтөнд Ховд (307 хүн), Дархан-Уул (381 хүн), Өвөрхангай (403 хүн), Хөвсгөл (417 хүн), Баянхонгор (723 хүн), Төв (744 хүн), Булган (872 хүн), Увс (1085 хүн) аймаг болон Улаанбаатар хотод (2437 хүн) бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.