Су.Батболдод Эда Сацуки захидал ирүүлжээ
2011.05.17

Су.Батболдод Эда Сацуки захидал ирүүлжээ

“Бидэнд учирсан гамшгийг даван туулахад Монголын төр, засаг, монголчууд чин сэтгэлийн туслалцаа үзүүлж, тэр тусмаа манайд ажиллаж, сурч буй монголчууд сэргээн босголтын үйл ажиллагаанд сайн дураараа оролцох сонирхолтой байгааг мэдэхэд маш таатай байна” хэмээн ноён Эда Сацуки УИХ дахь МонголЯпоны парламентын бүлгийн дарга Су.Батболдод ирүүлсэн захидалдаа тэмдэглэжээ.

Танай улсаас илгээсэн тусламжийн бараа нь гамшгийг даван туулахад гүн туслалцаа болсоор байна. Уй гашууг маань зүрх сэтгэлээрээ хуваалцаж байгаад Япон улсын Парламентын зөвлөхүүдийн танхим дахь бүлгийн гишүүд дахин гүнээ талархаж байна хэмээжээ.

Эда Сацуки нь Японы Парламентын зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын бүлгийн дарга юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.