Б.Найдалаа: Анхны зорилго, зарчмаараа тууштай явж, улсаараа урагшлах л хэрэгтэй байна
2025.05.21

Б.Найдалаа: Анхны зорилго, зарчмаараа тууштай явж, улсаараа урагшлах л хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн Б.Найдалаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, цаашлаад хамтарсан Засгаас Ардчилсан нам, ХҮН нам гарах эсэх цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Улс орны тулгамдсан ужгирсан асуудлыг шийдэхэд ХҮН нам хамтрах нь зөв гэж үзээд хамтарсан тул хэлсэн, зурсан, зорьсондоо тууштай байх болно.

Харин Ерөнхий сайд орлогоо нотлох нь тусдаа асуудал, шаардаж буй залуусын зөв, нотлох ёстой, үгүй бол хариуцлагаа хүлээнэ!

Миний итгэл үнэмшил, зарчим энэ учир цагийн аясаар намирч сошиал даган сэрвэлзэж, ордонд орохоороо өөр юм ярьж, гадаа гарахаараа өөр үйлдэл хийж, олон нүүр гаргаж урваж шарваганахгүй! Ингэж урваганаж тал талд шарваганасан 2 нүүр, 3 царайтай, хаашаа ч хэнтэй ч нийлж болох, хэнд ч ашиглагдах, ямар ч итгэл үнэмшил, зорилго зарчимгүй улс төр л Монголыг самарсаар ирсэн.

Дашрамд, надад хувийн ашиг, сонирхлын зөрчил байхгүй, хамтарснаар ЗГ, УИХ-д сайд, дарга, ямар нэг албан тушаалд очоогүй, нөхөддөө боломж олгосон. Зөвхөн улс орны эрх ашгийг эрхэмлэн дээрх зарчмыг мөрдөж буй болно.

Анх ярьж байсан зорилго зарчмаараа л тууштай яваа гэдэгт Та бүхэн бүү эргэлзээрэй. Улсаараа урагшлах л хэрэгтэй байна!" гэв.