Өнөөдөр /2025.03.28/ УИХ-ын нэгдсэн чуулганаар МУ-ын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд алсуулт асуулаа.
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан иргэдийн ахуй амьдрал, аж ахуйн нэгжүүдийн өмнө өндөр хүлээлттэй байгаа “Бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулах бодлого баримтлах”, “Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон хөдөлмөрийн хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахдаа уян хатан, хөнгөлөлттэй байх нөхцөлийг бүрдүүлэх” гэсэн зорилтын хэрэгжилт ямар байна вэ?
Харамсалтай нь Засгийн газар, Сангийн яам 2020 оноос хэрэгжиж байгаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан жилийн 36 сая төгрөг хүртэлх цалингийн орлоготой иргэдэд жилдээ 240,000 төгрөг хүртэлх татварын хөнгөлөлт үзүүлж байгаагаа бага, дунд орлоготой иргэдийн татварын ачааллыг бууруулж байгаа гэж тайлагнаж байгаа нь дээрх мөрийн хөтөлбөрийн зорилт хэрэгжихгүй байгаа гэж дүгнэхээр байна.