Ханын материал хотхон 712 айлын орон сууц
2024.10.09

Ханын материал хотхон 712 айлын орон сууц

Улаанбаатар хотын Ногоон орон сууц, Ногоон хот төсөл Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 9,2га талбайд хэрэгжих бөгөөд нүүрстөрөгчийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон сууцны байгууламжийн байгуулна.

Төслийн хүрээнд эрчим хүчинд тэсвэртэй шийдэл бүхий 37-71мкв 1-3 өрөө нийт 712 айлын орон сууц, 292 автомашины дулаан зогсоол 740мкв талбайтай худалдаа үйлчилгээний хэсэгтэй, 300мкв талбайтай эмэгтэйчүүд, хүүхдэд зориулсан талбайтай хэсэг ашиглалтад орно. Хэрэгжих хугацаа 2025-2027 оны хооронд бүтээн байгуулагдана.