
2025.04.13
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЖАРГАЛАН СУМАНД АЖИЛЛАВ
УИХ-ЫН ГИШҮҮН Р.СЭДДОРЖ ГИШҮҮДИЙН ХАМТААР ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАХ ЭНЭ УДААГИЙН ТОМИЛОЛТЫН 9 ДЭХ СУМ БОЛОХ ДАЛАНЖАРГАЛАНГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ УИХ-ын ЧУУЛГАНЫ ТАЙЛАНГАА ТАВЬЖ ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО.
Иргэдийн зүгээс:
- Дорноговь аймгийн зүүн сумдад сүүлийн жилүүдэд зуд болж 60-75% малаа зудад алдаж малгүй болсноос ажилгүйдэлд өртөж, малчид зээлээ төлж чадахгүй болсон
- Малжуулах төсөлд хамрагдах боломжгүй журам нь амьдралд нийцэхгүй байна
- Тэтгэврийн зээл журам өөрчлөгдөж зээл авах боломжгүй болсон
- Төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлэх
- Төрийн үйлчилгээний үйлчлэгч асрагчид 5 жилийн дэмжлэг өгдөг болгож өгөөч
Алдагдалгүй төсөв батлах гээд шинээр Улсын төсөвт сургууль, цэцэрлэг, соёлын төвийн барилга суулгаагүй ашиглах боломжгүй дүгнэлт гарсан байшинд үйл ажиллагаа явуулж байна гэсэн саналуудыг хэлж байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан