
2025.05.01
“АМЬД ЕРТӨНЦИЙН СПЕКТР” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэн үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй биологийн ухааныг бүхэлд нь хамарсан “Амьд ертөнцийн спектр” тусгай үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
Үзэсгэлэнд:
- Бичил ургамал, микроорганизм
- Шавж, шувуу, хоёр нутагтан, хөхтөн
- Усны амьтад
- Биологийн судалгаанд ашиглагддаг лабораторийн тоног төхөөрөмж зэрэг олон төрлийн үзмэрүүдийг багтаасан бөгөөд судлаач, оюутан, сурагчид болон байгальд хайртай хэн бүхэнд зориулсан танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж байна.