Шинэчилсэн бүрэлдэхүүнтэй анхны хуралдаан боллоо
2025.05.01

Шинэчилсэн бүрэлдэхүүнтэй анхны хуралдаан боллоо

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ээлжит 10 дугаар хуралдаан Монгол Улсын Засгийн газрын 197 дугаар тогтоолд үндэслэн томилогдсон шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр 2025 оны 05 дугаар сарыйн 01-ний өдөр зохион байгуулагдлаа.

Хуралдааныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл даргалж, орон тооны бус гишүүд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Солонго, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар оролцов.

Нийт 30 асуудал хэлэлцсэнээс Төрийн өмчийн удирдлага зохицуулалттай холбоотой нэг асуудал, Төрийн өмчийн шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай асуудал мөн Төрийн өмчийн өмч хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой 28 асуудал хэлэлцсэн юм. Тодруулбал Төрийн өмчийн шалгалтын мөрөөр авах арга хэмжээний хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар, 9 дүүргийн Нийгмийн даатгалын газарт хийсэн Төрийн өмчийн хяналт шалгалтын тайланг авч хэлэлцэв.

Сэтгүүлч

, Б.Хонгорсайхан