2025.01.06
Ардчилсан Намын бүлгийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэлэлцэв
УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн ээлжит хуралдаан боллоо.
Уг хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг оруулах тухай” УИХ тогтоолын төслийн талаар хэлэлцжээ.
Мөн Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжих тухай тусгайлсан хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа. УИХ-ын Тамгын газрын хууль зүйн дүгнэлтийг хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн А.Ганбаатар мэдээлэв.