“Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ын ач холбогдол, үр нөлөөг таниулах хэлэлцүүлэг боллоо
2025.03.26
Жендэр

“Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ын ач холбогдол, үр нөлөөг таниулах хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх “Бодлогын зөвлөл” хамтран “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ын ач холбогдол, үр нөлөөг таниулах хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулсан.

Хэлэлцүүлэгт төрийн захиргааны төв байгууллагууд /16 яам/ болон тэдгээрийн харьяа агентлаг байгууллагууд, ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 134 хүн оролцсон.

  • “Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газраас баримталж буй бодлого”
  • “Хөдөлмөрийн харилцаан дахь Хүний эрхийн анхаарах асуудал”
  • “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хэрэгжилт - салбаруудын түвшинд”
  • “Жендэрийн мэдрэмжтэй байгууллагын соёл, ажлын орчин”,
  • “Аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн тухай хууль дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн заалтуудыг хэрэгжүүлж буй туршлагын судалгааны тайлан”,
  • “Ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх, дарамт ялгаварлан гадуурхалтаас ангид орчин бүрдүүлэх”,
  • “Байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг жендэрийн мэдрэмжтэй хүргэх” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнөлөө.