Булган аймгийн үлдсэн 8 сумын эрүүл мэндийн үзлэгт 2429 иргэн хамрагдаж дууслаа
2025.04.13

Булган аймгийн үлдсэн 8 сумын эрүүл мэндийн үзлэгт 2429 иргэн хамрагдаж дууслаа

Булган аймгийн үлдсэн 8 сумын эрүүл мэндийн үзлэгт 2429 иргэн хамрагдаж дууслаа.

Үзлэгээр 1956 иргэний өвчлөл эмгэгийг оношилж, зөвлөгөө өгч шаардлагатай зарим өвчтөнүүдэд дараагийн шатлалын эмнэлэгт хандах заавар зөвлөмж өгсөн.

Үүнд элэгний хоргүй хавдар 13, Бөөрний хоргүй хавдар 5, Улаан хоолойн хавдар 1, цөсний ургацаг буюу адеонимиоз 33 илэрсэн. Үзлэгт хамрагдсан иргэдийн 358 нь Нойр булчирхайн үрэвсэл, өөрчлөлттэй, 280 нь Элэгний өөхлөлттэй, 206 нь зүрхний дутмагшилгүй даралт ихсэлт, 182 нь хэт таргалалт гэсэн оноштой байна.