
2025.02.15
ӨВЛИЙН ЯВГАН АЛХАЛТЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо, “Монгол олле” нийгэмлэгтэй хамтран өвлийн алхалтын фестивалийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байна. “УЛААНБААТАР” өвлийн алхалтын фестиваль өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэхүү фестиваль нь Улаанбаатар хотод өвлийн аялал жуулчлалыгхөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох, жуулчны улирлын хугацааг уртасгах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийг эрүүл, спортлог зөв дадалд уриалах зорилготой юм.
Фестивальд Монгол, Япон, Солонгос, Чех, БНХАУ, БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны 30 орчим төлөөлөгч болон 10 аймгийн 300 гаруй алхагчид оролцож байна.
Өнөөдрийн хувьд явган алхагчид маань Олон улсын хүүхдийн Найрамдал төв- Жавхлант өртөө маршрутаар 10 км замаар алхах юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан