УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ОЙРТУУЛАХ ЗОРИЛГООР БУСАД ЯАМДЫН ХАРЬЯА ТУСГАЙ ЭМНЭЛГҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛНА
2025.02.27

УЛСЫН ХЭМЖЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ОЙРТУУЛАХ ЗОРИЛГООР БУСАД ЯАМДЫН ХАРЬЯА ТУСГАЙ ЭМНЭЛГҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛНА

Эрүүл мэндийн яамны шууд харьяанд багтдаггүй ч иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг томоохон тусгай эмнэлгүүдийн
/УБТЗ-ын ТЭ, ТТАХНЭ, ЦТЭ, МЯЭ/ байгууллагын алсын хараа зорилго, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулахад хамтран ажиллах санал, өндөр технологи бүхий эмчилгээ нэвтрүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааг бэхжүүлэхээр, эдгээр эмнэлгүүдийн холбогдох яам, агентлагийн удирдлагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.  /2025.02.26/ 

Уулзалтын үеэр: “Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд тусгай эмнэлгүүдийг УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ зэрэг эмнэлгүүдтэй хэрхэн уялдаатай ажиллах, хүний нөөцөө сургах зэрэгт хамтран ажиллах, ЭМДЕГ-аас авах санхүүжилтийн хуваарилалтыг зөв зохицуулах, эмнэлгүүд санхүүгийн болон одоо байгаа хүний нөөцийн чадамждаа тулгуурлан хэрхэн чанартай, хүнд сурталгүй тусламж үйлчилгээ үзүүлэхэд салбар хоорондын уялдааг сайжруулахад анхааран ажиллах нэн шаардлагатай” байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцлон дурдав.