2025.02.25
ДЭМБ-тай ажлын хэсэг гарган хамтран ажиллана
НИТХ-ын дарга А.Баяр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч ДР Сокорро Эскалантэгийн хамт БЗД-т ашиглалтад орох ахмад, хүүхдийн эмнэлэгт зочиллоо. Уулзалтын үр дүнд ДЭМБ-тай ажлын хэсэг гарган хамтран ажиллахаар боллоо.
НИТХ-ын дарга А.Баяр:
"Улаанбаатар хотод эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж байгаа нэг асуудал бол иргэд гуравдугаар шатлалын эмнэлэг дээр очиж үйлчлүүлж төвлөрлийг бий болгож байна. Бид яах ёстой вэ гэхээр хоёрдугаар шатлалын эмнэлгүүдээ хөгжүүлэх, чадваржуулах юм. Нийслэл хот, Нийслэлийн эрүүл мэндийн газраас богино болон дунд хугацаанд барих бидний томоохон бодлого энэ байх болно" гэв.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан