2025.03.27

Ц.Идэрбат: Хаврын чуулганаар 14 мега төсөлтэй холбоотой ямар хууль, тогтоол орж ирэх вэ

УИХ-ын чуулганы /2025.03.27/-ны өдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Өнгөрсөн намрын чуулганы завсарлагаанаар зүүн бүсийн гишүүд өөрсдийн сонгогдсон тойргийн бүх сум багуудад очиж Их хурлаас авч хэрэгжүүлж буй энэ хууль тогтоол, ЗГ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар нэлээн танилцуулж, олон уулзалтуудыг 30 гаруй хоногийн хугацаанд хийлээ. Өнгөрсөн намар хамтарсан ЗГ-ын мөрийн хөтөлбөр, 14 мега төслийн талаар танилцуулж яриахад иргэд итгэл муутай хүлээж авсан. Харин сүүлийн уулзалтаар 14 мега төслийн 4 нь хэрэгжээд эхэллээ гэж танилцуулахад нээрээ нэг яваад эхэлчих юм байна шүү гэсэн ийм итгэл төрж байгаа юм.

Нөгөө талдаа иргэдийн зүгээс уул, уурхайн салбарын асуудал, тэр дундаа Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийн тал Их хурлын гишүүд маш нухацтай хандаарай гэж захиж байна. Үүнээс гадна Ерөнхий сайдын хэлж байсан татвар, нийгмийн даатгалын шинэчлэлийн асуудлууд цаашдаа ямар байдалтай шийдэгдэх вэ. Энэ хаврын чуулганаар энэ мега төслүүдээс ямар төслүүд нь орж ирэх вэ. Бас иргэдийн асууж, тодруулж буй 1072 хувьцаагаа алдсан хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр байгаа вэ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn