“Эргэх холбоо-9” хөтөлбөрийн хүрээнд Өлзийтчүүдтэй уулзлаа
2025.03.11

“Эргэх холбоо-9” хөтөлбөрийн хүрээнд Өлзийтчүүдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 2003 оноос Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгонтой холбогдож, сумын Засаг даргын орлогч, аймгийн Засгаар даргаар ажиллах үедээ худаг ус, Цэцэрлэг, Эмнэлгийн барилга, Сургуулийн өргөтгөл, төрийн байгууллагуудын нэгдсэн халаалт, шилэн кабелийн асуудалд анхааран ажиллаж байсан юм. Ирэн очин эргэх холбоотой ажиллах зорилгоор "Эргэх холбоо" хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ.

Энэ удаагаагийн уулзалтаар УИХ-аар шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл хүргэж, Малын Индексжүүлсэн Даатгалын хэрэгжилтийн талаар малчид, иргэдтэй санал солилцлоо.

Өлзийт сум, Чандганы САА бол хөдөлмөрчдийн яруу алдар бадарсан суурин бөгөөд 2000 оны Засгийн газрын шийдвэрээр Хэрлэн суманд харьяалуулж Өлзийт тосгоны статустай болсон юм.
Сүүлийн жилүүдэд Өлзийт тосгонд соёлын төвийн их засвар, сургуулийн гал тогоо, цэцэрлэгийн барилгууд их засварт орсон бол спорт заал шинээр баригдсан. Хүүхэд багачуудын суралцах орчныг сайжруулах үүднээс сургууль, цэцэрлэгийн цэвэр бохирын шугамын ажил хийгдсэн билээ.