Х.Тэмүүжин: Жижиг жижгээр эмтэлж, өнгөц мэт зүссэн мянган зүсэлт нэг мэдэхэд ардчиллыг үгүй хийсэн байна
2025.03.20

Х.Тэмүүжин: Жижиг жижгээр эмтэлж, өнгөц мэт зүссэн мянган зүсэлт нэг мэдэхэд ардчиллыг үгүй хийсэн байна

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн Нобелийн Энхтайваны шагналт Мариа Рессагийн "Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ" номын сэтгэгдлийг хүргэж байна. 

Жижиг жижигээр эмтэлж, өнгөц мэт зүссэн мянган зүсэлт нэг мэдэхэд ардчиллыг үгүй хийсэн байна!

Тэрбээр "Давхцал гэлтэй энэ номонд өгүүлж буй олон зүйл Монголд өрнөж байх юм. Ердөө арван хэдхэн жилийн өмнө болсон үйл явдал, нүдээр үзэж гэрч болсон хүмүүс нь амьд байхад л хэдхэн сарын дотор түүхийг өөрчилж, сэтгэл хөдлөлөөр дамжуулж хүмүүсийн ой санамжыг засварлаж байна. Бодит, үнэн мэдээллийг шахаж хавчаад суларсан орон зайг нь худал хуурмаг агуулга, хаана хэзээ болсон нь хамаагүй цочир гэмт хэрэг, хов живээр дүүргэж, худалдаж авсан мөнгөний цахим армиараа олон нийтийн сэтгэл хөдлөлийг удирдаж бүхний буруутан болох нэг дайсантай болгож байна.
Өөрсдийг нь шүүмжилсэн баримт факт ярьсан, эрүүл хэлэлцүүлэг эхлүүлсэн бүхнийг бүтээсэн дайсантайгаа холбож гутаан харлуулах ажлыг сошиал яллагчддаа яс болгон хаяна. Ичгүүргүй, увайгүй тэжээврүүдээрэй ил далд хүчирхийллийн сэдэл шидүүлж амь нас, гэр бүлд нь хүртэл заналхийлж айлган сүрдүүлэх гэж оролдоно. Адагт нь утга муутай, тэнэглэл шахуу хуулийн зарга зайлхаа үүсгэж залхаан цээрлүүлэх гэж хичээнэ" гэжээ.