Багануур дүүргийн шилдэг малчид "Улсын аварга малчин" цол хүртлээ
2025.02.28

Багануур дүүргийн шилдэг малчид "Улсын аварга малчин" цол хүртлээ

Нүүдэлчдийн өв соёлыг түгээн дэлгэрүүлж, мал маллах эрдэм ухааныг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээж буй Багануур дүүргийн шилдэг малчид "Улсын аварга малчин" цол хүртлээ.

Өвөг дээдсээс уламжлан ирсэн малч ухаанаа хөгжүүлж, малын үүлдэр угсааг сайжруулан, ард түмнээ эрүүл мах, сүү, цагаан идээгээр хангаж буй Юрагийн Батбаатарын гэр бүл 28 жилийн хөдөлмөрөө мал аж ахуйд зориулж, тогтвортой үйлдвэрлэл явуулж байна. Малч удмынхаа бахархлыг тээн, 40 жилийн турш мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан, тэргүүний шилдэг малчин Д.Нармандахын гэр бүл эх орныхоо хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хөгжлийн төлөө үнэнчээр зүтгэсээр ирлээ.

Эрхэм малчид та бүхний хөдөлмөр зүтгэл үнэлэгдэж, "Улсын аварга малчин" хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртсэнд чин сэтгэлийн баяр хүргэе.Монгол малын буян заяа тэгширч, ажил үйлс тань өөдрөг байг. Мянган мэлмийт мал сүрэг тань өнөд өнөр, өргөө гэр тань инээд баяслаар дүүрэн байх болтугай!

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn