
2025.02.26
Төв аймгийн Борнуур сумын иргэн Ч.Цогтбаярт Улсын аварга тариаланч боллоо
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Улсын аварга тариаланчаар шалгарсан Төв аймгийн Борнуур сумын иргэн Чулууны Цогтбаярт шагналыг нь гардууллаа.
Ч.Цогтбаяр нь 1998 оноос эхлэн орон нутагтаа газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, жил бүр 8.5-16.2 га-д хүнсний ногоо тариалан хүн амыг экологийн цэвэр баталгаатай хүнсний ногоогоор хангахад хувь нэмрээ оруулж яваа тэргүүний тариаланч иргэдийн нэг юм.
Сар шинийн баярын босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, улсын аварга тариаланчаар шалгарсан Ч.Цогтбаярын гэр бүлд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.