БУЛГАН СУМЫН УЛААНХУС БАГИЙН МАЛЧИН ҮРЖИНБАВАГИЙН ОКТЯБРЬ ӨРХИЙН ХАМТААР "МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН" БОЛЛОО
2025.02.27

БУЛГАН СУМЫН УЛААНХУС БАГИЙН МАЛЧИН ҮРЖИНБАВАГИЙН ОКТЯБРЬ ӨРХИЙН ХАМТААР "МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН" БОЛЛОО

Эрдэнэт мал сүргээ таван төрлөөр нь өсгөн үржүүлж, шимийг нь сайжруулан малч ухаан, туршлагаар тэргүүлсэн Улаанхус багийн малчин Ү.ОКТЯБРЬ нь "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн босгон дээр "Улсын аварга малчин"-аар шалгарч шагналаа гардан авлаа.

Улсын аварга малчин шагналыг УИХ-ын гишүүн Т.Аубакир, С.Зулпхар болон сумын удирдлагуудын хамтаар гардуулж баяр хөөрийг нь хуваалцлаа.
Эх орныхоо дэлгэр сайхан нутагт эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь арвижуулж яваа Ү.Октябрийн гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.