Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Нийт 959 мэдээ байна.
-
28/07/14
Төрийн түшээд хаагуур явна вэ
УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Улсын баяр наадам өндөрлөж, бүс орон нутгийн түүхт ойн баяр наадмууд үргэлжилж байна. Харин эдгээр өдрүүдэд төрийн түшээд хаагуур хэрхэн наадаж байгаа болон ямар ажил амжуулж байгаа талаар асуухаар утас цохисон юм. УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Д.Оюунхорол, Д.Ганбат нар мессеж руоминг үйлчилгээг идэхвижүүлсэн бол Б.Болор гишүүний утас төлбөр төлөөгүйн улмаас орох ярианы... -
24/07/14
Эрдэс баялгийн бирж байгуулна
Уул уурхайн экспортын бүтээгдэхүүнийг нэгдсэн “Нэг цонх”-ны бодлогоор хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2012-2016 оны хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан. Энэ үүднээс эрдэс баялгийн түүхий эдийн бирж байгуулахаар Уул уурхайн яамнаас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг зах зээлийн зарчимд нийцсэн зарчмаар борлуулж, шударгаар үнэ тогтоох зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулах ... -
17/07/14
Канад улсын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна
Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд энэ сарын 23-25-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Айлчлалын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо. Энэ айлчлал нь Канад улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монголд хийх анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд өндөр ач холбогдолтой. Айлчлалын хүрээнд Жон Бэйрд Ерөнхий сайд Н.Ал... -
17/07/14
Нүүрсний татварын хөнгөлөлтийг түр цуцлав
Нүүрс экспортлогч компаниуд засгийн газарт журам гарган татварын хөнгөлөлт эдлүүлэх болсон. Гэвч экспортолсон нүүрснийхээ хэмжээг худал мэдээллэн залилах оролдлого гаргаж байгаа нь татвар, гаалийн байгууллагыг хамтран ажиллахад хүргэжээ. Нүүрсний экспортыг дэмжих зорилгоор засгийн газраас энэ онд баталсан 88, 89 дүгээр тогтоолын дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн гадагшаа худалдаалагдаж байгаа нүүрсний хөтөлбөрийг борлуул... -
09/07/14
Бүтээн байгуулалтад шаардагдах түгээмэл тархацтай ...
Улс орны эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгайлсан журам баталлаа. Ийм төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг Засгийн газрын шийдвэрээр олгоно. Эрх эзэмшигч нь дээрх төрлийн ашигт малтмалыг өөрийн зардлаар байгалиас шууд олборлон ашигладаг, бүтээн ... -
08/07/14
Сайд ба сэтгүүлчид “Ток шоу”
-Хэвлэл мэдээллийн сэтгүүлч иргэдийн хамгийн их сонирхож байгаа асуудалтай холбогдуулж сайд болон хотын дарга агентлагийн, дарга нартай уулздаг “Ток шоу” эхэллээ. Энэ удаад сэтгүүлчид сүүлийн нэг жил анхаарал татсан ашигт малтмалын тухай хууль цаашлаад уул уурхайн асуудлаар УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуягтай ярилцлаа. -УИХ-ын хаврын чуулган хамгийн сүүлд Газрын тосны тухай хууль хэлэлцэн баталлаа. 1992 он... -
03/07/14
Мэдэгдэл
Зарим сонин, сайт, цахим хуудсаар Уул уурхайн сайдын нэр төрд халдсан, үнэнд үл нийцсэн гүтгэлгийн шинжтэй захиалгат нийтлэл удаа дараа гарах боллоо. Ардчилсан Монгол Улсын иргэн бүр хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэвч улстөрчид, төрийн албан хаагчдийн нэр төрд халдсан нийтлэл, нэвтрүүлэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа цацагдах болов. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд “Хэвлэл мэдээллийн х... -
30/06/14
Нүүрснээс шатахуун гаргах хоёр төсөл амжилттай ажи...
Нүүрсний ордтой Монгол улс энэ баялагаа ашиглан шатахуун гарган авахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн аж ахуй нэгжид тусгай зөвшөөрөл олгон гааль НӨАТ-аас 100 хувь чөлөөлжээ. Таван жилийн дараа бодитой үр дүн гарч эхэлнэ гэдгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлэхдээ: Нүүрс шингэрүүлэх төслийн хүрээнд төрийн өмч давамгайлсан ажиллаж байгаа. Хувийн компаниуд маш сайн ажиллаж байна. Багануур Энержи ресурс корпорэшн ... -
30/06/14
Хүүхэд, залуучуудад эрүүл амьдарч, саруул сэтгэхий...
Жил бүрийн 6 дугаар сарын 26-ний өдрийг дэлхий даяараа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм тарианы зохисгүй хэрэглээ, хууль бус худалдаалалтын эсрэг өдөр болгон өнгөрүүлдэг билээ. Үүнтэй холбоотойгоор “Ардчилсан Хүчний Холбоо” ТББ-аас санаачлан “Саруул монгол” олон нийтийн аяныг 2014 оны 6 дугаар сарын 23-29-ний хооронд 7 хоног өрнүүлсэн бөгөөд энэ хугацаанд хэвлэл мэдээллий... -
26/06/14
Д.Ганхуяг: Уул уурхайн яам 44.7 сая төгрөгийн хэмн...
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд “Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Засгийн газар 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилнэ хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуяг тайлбар, залруулга хэллээ. "Уул уурхайн сайдын багцаас нийтдээ 93,4 сая төгрөг гадаад томилолтын зардал хэтэрсэн гэ... -
26/06/14
Д.Ганхуяг: 30 гаруй тонн алт олборлож валютын нөөц...
Уул уурхайн яамнаас өчигдөр“ Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал зохион байгуулсан. Хурлаар энэ сард геалоги, уул уурхай, газрын тосны салбарт хийсэн томоохон ажлуудаа тоймлон хүргэв. Үүний дараа тус яамны сайд Д.Ганхуягаас тодруулга авлаа. -Эдийн засгийг эрчимжүүлэж 100 хоногийн хөтөлбөрийн хүрээнд ямар ажлыг голчлон анхаарав? -БНХАУ-ын “Синопек” корпорацитай хамтран нүүрс хэрэгжүүлэх технологи нэвтрүү... -
25/06/14
“Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын мэдээ
Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар энэ сард геологи, уул уурхай, газрын тосны салбарт хийгдсэн томоохон ажлуудаа тоймлон хүргэе. Уул уурхайн сайд болон Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 214 ажлын хэсэг гаран ажилласнаас 130 ажлын хэсгийн дүгнэлт гарч, үүрэг болгосон ажил үүргээ гүйцэтгэж одоогоор 84 ажлын хэсэг ажиллаж байна. Үүнээс Сайдын тушаалаар... -
23/06/14
Монголоо шинэчлэх зорилготой холбооныхон чууллаа
“Бид бусдыгаа манлайлан, үлгэрлэж, санаа бодол, хүсэл зорилгоо төр, засгийн бодлого шийдвэрт тусгуулж, ажил хэрэг болгож чаддаг” хэмээн Ардчилсан хүчний холбооны гишүүн залуус ам бардам ярьж байна. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нэгэн удирдах ажилтныг АН-ын гишүүн байсан гэдгээр нь шалтаглан 2009 онд ажлаас халсан нь энэхүү Төрийн бус байгууллагыг байгуулахад гол түлхэц болсон. Төрийн албан хаагч болж, намаас гар... -
23/06/14
Итгэлийг дахин сэргээх оролдлого буюу хөрөнгөө өсг...
“Монгол Улсын төр бизнесийн өрсөлдөгч биш, түнш нь байх болно” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зургадугаар сарын аагим өдөр “Их тэнгэр” цогцолборын индрээс дотоодын бизнесмэнүүд, гадаадын хөрөнгө оруулагчдад амлалаа. Монголбанкны үзүүлэлтээр 2011 онд 4.6 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны эхний дөрвөн сард 300 орчим сая ам.доллар болж, шалдаа буугаад байгааг жишээлэн та... -
20/06/14
Нүүрсний ангиллын стандартууд батлагдлаа
“Нүүрсний ангилал MNS 6456:2014”,“Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS6457:2014” стандартууд 2014 оны 06сарын 12 –ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр мөрдөгдөх боллоо. Энэхүү “Нүүрсний ангилал” болон “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал”- ын стандартыг нүүрсний салбарын эрдэмтэн доктор, багш нар болон мэргэшсэн, зөвлөх геологичид, нүүрсний чанарын м... -
18/06/14
Ардчилсан хүчний холбоо бүсийн уулзалт хийнэ
“Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагын ээлжит төвийн бүсийн чуулга уулзалт 2014 оны зургадугаар сарын 20-22-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотод болох ажээ. Энэ удаагийн чуулга уулзалтад Орхон, Булган, Дархан-Уул, Төв, Архангай, Сэлэнгэ, Улаанбаатар хотын Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргээс нийт 600 орчим "Ардчилсан Хүчний Холбоо"-ны гишүүн төлөөлөгчид хуран чуулах юм байна. Түүнчлэн чуулга... -
13/06/14
Чалкод 132 сая долларын төлбөрийн үлдэгдэлтэй байн...
“Эрдэнэс Тавантолгой компани” өнгөрсөн онд 5.3 сая тонн нүүрс олборлосон бол энэ онд 11 сая тонн нүүрс экспортлохоор ажиллаж байна. Энэ оны байдлаар тус компани найман худалдан авагчтай, 4.2 сая нүүрс тонн борлуулах гэрээ байгуулжээ. Харин одоогийн байдлаар БНХАУ-ын Чалкод 132 сая долларын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа ажээ. УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг: “Гол нөлөө бүхий төмрийн хүдэр, нүүрс... -
05/06/14
Д.Ганхуяг: Хөрөнгө оруулагчдад улс төрийн тогтворт...
Уул уурхайн сайд Д.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт” уул уурхайн салбарт бодитой ямар ажил хийж байна вэ. Лоозонгийн чанартай хөтөлбөр гэсэн нэр зүүгээд байгаа? -Энэ тогтоолыг УИХ олонхиороо баталсан. Тэгээд батлалцсан гишүүд нь өөрсдөө шүүмжлээд байгааг ойлгохгүй байна. Энэ тогтоолд хийх ёстой, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт сууж хэрэгжилтийн ид д... -
03/06/14
Д.Ганхуяг сайд Налайх, Баянзүрх дүүргийн хүүхдүүди...
Баянзүрх, Налайх дүүргийн амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдийг УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг хүлээн авч сэтгэлийн бэлэг гардууллаа. Монгол улсын засаг захиргааны нэгжийн хамгийн том, хамгийн их хүн амтай гэгддэг дүүрэг бол Баянзүрх. Тус дүүрэгт одоогоор 50 гаруй мянган хүүхэд амьдарч байна. Тэдний нийгмийн асуудлыг шийдэх нь бэлэг өгөхөөс чухал гэдгийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг онцолж байлаа. Тэрээр жил бүр ... -
30/05/14
Уул уурхайн яам энэ онд хийх 10 том бодит ажлаа та...
Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар энэ сард геологи, уул уурхай, газрын тосны салбарт хийгдсэн томоохон ажлуудаа тоймлон танилцуулсан юм. 2014 онд Уул уурхайн яамнаас хэрэгжүүлэх 10 том бодит ажил Уул уурхайн яамнаас 2014 онд хийхээр төлөвлөсөн 10 том ажлыг танилцуулж байна. Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх. ...
Нийт 48 хуудас/959 мэдээ