Н.Баярсүх: Газар тариалангийн салбарт тосны ургамлыг тариалах сонирхол ихээхэн нэмэгдэж байгаа
Дархан хотын Ургамал газар тариалан судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Н.Баярсүх
2014.08.19

Н.Баярсүх: Газар тариалангийн салбарт тосны ургамлыг тариалах сонирхол ихээхэн нэмэгдэж байгаа

Дархан хотын Ургамал газар тариалан судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Н.Баярсүхтэй ургамлын тосны рапс хэмээх ургамлын тариалалтыг хэрхэн сайжруулах талаар ярилцлаа.

Тэрээр агрономич мэргэжилтэй бөгөөд энэ салбарт 25 жил ажиллаж байгаа ажээ. Энэ хугацаанд НҮБ-ийн ХХААБ болон Ургамлын Генофондын Олон Улсын Төвтэй (IPGRI) нягт хамтран “Хаа-н таримлын  генбанк”-ийг Монгол оронд анх удаа жинхэнэ утгаар нь бодитой байгуулах ажлыг гардан зохион байгуулжээ. Одоогийн байдлаар Монгол каталогийн дугаар авсан үр тариа, хүнсний ногооны 10000 гаруй сорт, дугаарын паспортын бүртгэлийг электрон бүртгэлд оруулаад байна.

Н.Баярсүх нь ажиллах хугацаандаа “Хүнсний шинэ таримлыг тариалах боловсруулах технологи төсөл (2000-2003 он), “Таримал сагаг тосны ургамлын сорт судалгаа төсөл (2001-2003 он), “Таримал ургамлын дасан зохицох чадварын экологи генетикийн үндэс” сэдэвт  ажил (2006-2008 он),  “Зарим  шинэ таримлын сорт судалгаа, агротехник, тэдгээрийн хөрсний үржил шимд үзүүлэх нөлөө” (2008-2010 он) зэрэг төслүүдийг удирдаж амжилттай хэрэгжүүлсэн төдийгүй одоогийн байдлаар “ХАА-н таримлын in-vitro цуглуулга” (2009-2012 он),“ХАА-н тарилын генофонд” төсөл  (2009–2013 он)төслүүдийг амжилттай удирдан гүйцэтгэж байна.

Ном, товхимол -3

-   Эрдэм шинжилгээний өгүүлэл 24 үүнээс гадаадад  9

-   Эрдэм шинжилгээний илтгэл – 55 үүнээс гадаад 25

-   Хянан тохиолдуудсан ном, бүтээл - 5

-   Технологийн баримт, бичиг /стандарт, заавар гэх мэт/- 10

-   Удирдаж хамгаалуулсан доктор, магистрын бүтээл - 6

-   Шинэ бүтээл, патент, ашигтай загвар - 2

-   Эрдэм шинжилгээний бүтээлд өгсөн албан ёсны санал, шүүмж - 10

-   Хамгаалсан бүтээл-1 /боловсролын докторын/

-   Боловсруулсан, удирдсан, хэр эгжүүлсэн төслүүд-20 үүнээс олон улсын 10

-   Хууль, дүрэм, журам, бодлогын баримт бичигт өгсөн санал-10

-Импортыг орлох бүтээгдэхүүн тэр дундаа газар тариалангийн ургамлууд манай оронд хэр их ургадаг вэ?

Монгол оронд импортыг орлох газар тариалангийн бүтээгдэхүүнийг  тариалж ашиглах өргөн боломж байдаг. Монгол орны хөрс цаг уурын нөхцөлд шинэ төрлийн үр тариа, тэжээл, тос техникийн хүнсний ногооны таримлууд, тэдгээрийн тохиромжтой бүтээх илрүүлэх судалгааг УГТСЭШХ-д өргөн хүрээнд гүйцэтгэсээр ирсэн.

Төрөл бүрийн таримлын 190 гаруй сорт шинээр бүтээснээс үр тарианы таримлын 98 сорт, төмсний 10 орчим, хүнсний ногооны 24, жимс жимсгэний 30, тос техникийн 10 гаруй сорт судалж шалгаруулснаас 25 төрлийн таримлын 60 гаруй сортыг нутагшуулжээ. Өнөөдрийг хүртэл

Рапс цэцэглэх цагаар, Хятад улс

Монгол орны үр тариа, төмсний үйлдвэрлэлийн 30-40%, хүнсний ногооны 60%, жимс жимсгэний 70 гаруй хувьд тус хүрээлэнгийн бүтээсэн сортууд тариалагдаж, тариалангийн хөрс хамгаалах, уринш боловсруулах, таримлыг тариалах, бордох зэрэг манай эрдэмтэд, судлаачдын боловсруулсан технологиуд 100% тариалангийн үйлдвэрлэлд иж бүрэн нэвтэрсэн зэрэг чамлахааргүй их амжилт гаргасан.

Тариалангийн сэлгээнд шинээр оруулах боломжтой, зах зээлийн эрэлттэй шинэ таримлуудын сүүлийн үеийн судалгааны үр дүнд тэжээлийн хошуу будааны “Dancer”, “Weaver” сортууд, тэжээлийн судан өвсний “Новосибирская-84” сорт, тэжээлийн вандуйн  “И-20964”, шар буурцагийн “OAC Vision” сорт, Омега-3-ийн  ургамлын гол эх үүсвэр тосны маалингын “Linda-C” сорт, тосны рапсын Westar сорт зэргийг Улсын Сорт Сорилтод дэвшүүлж, 2012 онд пивоны арвайн “Stratus”, тэжээлийн арвайн “Copeland” сортуудыг ирээдүйтэй сортоор,  улаан лоолийн “Июльский” сорт, Нүцгэн үрт хошуу будааны “Нарлаг” сорт, Дальмандарваа цэцгийн “Мишээл”, сортуудыг  нутагшсан сортоор батлуулаад байна.

Хэдийгээр судалгааны ажлын үр дүнд олон тооны шинэ таримал сортууд бий болсон боловч тухайн цаг үеийн зах зээлийн хэрэгцээ, шинэ таримлын чанартай элит үрийг үржүүлэх ажлыг зохион байгуулах систем бүхэлдээ дахин сэргэж чадахгүй байгаатай уялдан эдгээр таримал төдий л өргөн дэлгэр тариалагдаж чадахгүй байна.

Харин сүүлийн жилүүдэд гадаад зах зээлийн хэрэгцээ, үнийн таатай нөхцөл, зэрэг хүчин зүйлүүдийн нөлөөгөөр тосны рапсын тариалан хурдтай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд вандуй, шар буурцаг, эрдэнэшиш, наранцэцэг, таримал сагадай зэрэг таримлыг тариалах сонирхол нэмэгдэж байна. 

-Тэдгээрээс хамгийн сайн ургалттай ямар ургамал, түүхий эд байна вэ?

Үр тариа, төмс, хүнсний ногооноос гадна зах зээлд хамгийн өргөн хэмжээтэй хүчтэй түрж орж ирж байгаа ургамал бол рапс болоод байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд рапс тариалсан талбайн хэмжээ эрс нэмэгдэж нийт тариалсан талбайн 19,4% буюу 79,4 мянган га-д хүрсэн.  Тариалсан талбайн 66.5 % төвийн бүсд,  31% зүүн бүсд, 2.2% хангайн бүсд, 0.2% баруун бүсд ноогдож байна.

Рапсын тариалангийн өнгөрсөн оны байдлаас үзвэл нэгж талбайн ургац  боломжийн хэмжээтэй, зээлийн үнэ өндөр, 1 тонн үрийн борлуулалтын үнэ  800 000 – 900 000 төгрөг өндөр байгаагаас харахад таримлын сэлгээнд рапс түрэн орж ирэх нь тодорхой байгаа юм. 

Манай тариаланчид рапсын үрийг ихэвчилэн БНХАУ, ОХУ, Герман, Канадаас худалдан авч тариалж байна.

Хувь хүмүүс болон компаниуд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр монголоронд оруулан ирж борлуулдаг. Гэхдээ тариалагдаж байгаа рапсын сортуудын ургалтын хоног, ургац, сортын нэр, тэр бүү хэл  шармаг, гич, рапсын аль төрөл болох, хүнсний эсвэл техникийн зориулалттай эсэх, генетикийн хувиргасан организм эсэх, сортын гарал үүслийн тухай зэрэг мэдээллийг олох боломж туйлийн хомс.

2013 онд ҮХААЯ-ны мэдээгээр сэлгээн дэх тос, тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх, чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор боловсруулах үйлдвэр бүхий зарим аж ахуйн нэгжүүдтэй

хамтран ажиллаж тос, тэжээлийн таримлын үр импортоор оруулан ирж байна. Үүнд: “Дельта Холдинг” ХХК Германы “Рапул” ХХК-иас рапсын гибрид Trapper сортын 22 тонн үр импортоор оруулж нийтдээ 16 аж ахуйн нэгжид зээлийн гэрээгээр олгосон байна.

Албан бус мэдээгээр 2013 онд газар тариалангийн төв бүсд БНХАУ-ын ӨМӨЗО-оос гаралтай шар үртэй нутгийн рапсын 150 тонн үр, БНХАУ-ын Харбины улсын үрийн аж ахуйд гаргасан хар үртэй рапсын 60 тонн үр, Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд “Гацуурт” ХХК 20 орчим тонн канолагийн үр тариалсан байна. Мөн Дорнод аймаг Халх голын бүс нутагт “Нью Ариг Ус”ХХК 28 тонн хар рапсын үрийг БНХАУ-аас тус тус импортолж борлуулсан.

Хэдийгээр газар тариалангийн салбарт тосны ургамлыг тариалах сонирхол ихээхэн нэмэгдэж байгаа боловч газар тариалангийн компаниуд paпс, сурепица (шармаг)-г гич тариалахдаа бордоо хэрэглэдэггүй, тарих үрийг ариутгаж, нарлуулж, тусгайлан бэлтгэдэггүй, сортын сонголт буруу, зориулалтын тарих хураах техникийн хангамж дутмаг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан энэ төрлийн таримлын биологийн чадавхийг бүрэн дайчилж тогтвортой арвин ургац авч чадахгүй бизнесийн эрсдэлд ихээхэн өртөж байна.

Тухайлбал, 2007 онд хот, хөдөөгийн  8 аймгийн тариалангийн бүс нутагт 52.0 мянга орчим га талбайд тариалсан бөгөөд үүнээс 11.8 мянган га талбайгаас ургац алдаж, 40.0 гаруй мянган га талбайгаас хураалт хийсэн боловч, түүнээс дөнгөж  8.53 мянган тонн үр хураан авч га-ийн ургац дөнгөж  1.6 цн байна.

-Өнөөдрийн байдлаар Монгол оронд тосны ургамлын үр үйлдвэрлэх дотоодын үрийн аж ахуйн тогтолцоо, сортын бодлого, үр түгээх хуваарилах албан ёсны бүтэц, тогтолцоо, тосны ургамлын үрийн аж ахуйг хөтлөн явуулах, хууль эрх зүйн тусгайлсан актууд байхгүй.

Хэрэв бид ургацын чадамж сайтай, ургалтын хугацааны хувьд манай орны нөхцөлд тохиромжтой сортууд болон техник хэрэгслийг оновчтой сонгож, тариалах агротехникийг чанд баримталж тариалах замаар одоогийнхоос илүү арвин ургац авах боломжтой.

-Байгаль орчинд хэр халтай вэ?

Рапс нь харьцангүй залуу таримал тоонолжин цэцэгтэн ургамал  (Cruciferae) Байцаа (Brassica oleracea) ба сармаг (Brassica campestris) хоёрын дундаас бий болсон Европт рапсыг 13-14-р зуунаас анх хэрэглэж эхэлсэн.

Рапсыг тариалахтай холбоотой үндсэн 2 сөрөг ойлголт нийгэмд байна.

Рапсыг тариалахтай холбоотой үндсэн 2 сөрөг ойлголт нийгэмд байна. Юуны өмнө рапсын сүрэл, шахдасыг малын тэжээлд ашиглахад мал амьтан хорддог хэмээн ойлгодог.

Рапсаас гаргасан тос нь түүнд агуулагдаж байгаа эрүковийн хүчлээс хамааран гашуун амттай, хүнсэнд төдий л хэрэглэх боломжгүй түүнийг зөвхөн хүнд, онцгой байдал зарласан үед л хүнсэнд хэрэглэдэг байжээ.

1960 онд Канадын эрдэмтэд зусах рапсын сортууд дундаас эрүковийн хүчилгүй хэлбэрийг анх олж илрүүлсний үр дүнд 1970 онд зах зээлд анхны эрүковийн хүчилгүй сортууд тариалагдаж хүнсэнд хэрэглэх боломж нээгдсэн түүхтэй.

Гэтэл рапсын сүрэл, лайны найрлаганд глукозинолатын бүлгийн бодисууд агуулагддаг бөгөөд эдгээрээс гарсан дайвар бүтээгдэхүүнүүд нь хэт их өндөр агууламжтай нөхцөлд мал амьтанд хортой байх тохиолдол байдаг. Иймээс рапсын уураг ихтэй шахдасаар хийсэн малын тэжээлийг хэрэглэх боломжгүй болгодог байна.

Гэвч шинжлэх ухааны ололт, амжилтын үр дүнд үрийн найрлагандаа эруковын хүчил болон сүрэлдээ глукозинолатууд агуулаагүй Канола “ОО” хэлбэрийн рапсын сортуудыг дэлхий дахинд үйлдвэрлэлд өргөнөөр тариалж, хүнс, тэжээлийн зориулалтаар ашиглах болсон.

Харин Монгол оронд сүүлийн жилүүдэд замбраагүй орж, үйдвэрлэлд тариалагдаж байгаа рапсын сорт хэлбэрүүд нь нэр, гарал үүсэл тодорхойгүй, бүртгэл, хяналтгүйгээр тариалагдаж байгаа явдал нь эргээд эрсдэл дагуулах аюултай.

-Нөгөө сөрөг ойлголт нь юу вэ?

Хөрсний үржил шимд үзүүлэх нөлөөлөл. Энэ асуудлыг рапс тариалдаг дэлхийн олон оронд төдийгүй монгол орны нөхцөлд судалж бас тогтоосон.

Тоонолжин цэцгийн таримлууд нь бордооны шаардлага өндөртэй байдгийн адил рапс нь эрдэс, ялангуяа азотын бордооны хэрэгцээ ихтэй тарималд тооцогддог. Ургалтын хугацаанд рапсын шим тэжээлийн бодисын шаардлага нь 100 ц ногоон масс бүрэлдүүлэхэд  36.1 кг азот, 10.8 кг фосфор, 50.6 кг кали,  1 ц/га үрийн ургац бүрдүүлэхэд хөрснөөс

5-6 кг азот, 2-3 кг фосфор, 6-9 кг кали шингээдэг.

Рапс тарих талбайд наад зах нь 20-25 т/га бууцаар бордож байхыг зөвлөсөн байдаг. Эрдэмтдийн судалгаагаар рапс нь азот, фосфор, кали ба хүхэрийг буудайнаас 2 дахин их, кальцийг 5 дахин их шингээдэг болох нь тогтоогдсон.

Бүх төрлийн хөрсөнд ялангуяа ялзмагаар ядмаг хөрсөнд азотын шаардлага ихтэй тарималд тооцогддог. Таримлын 1 т үр, сүрлийн хамт бүрдэхэд хөрснөөс шингээгдэх тэжээлийн бодис, кг

Таримал

Азот /N/

Фосфор /P2O5/

Кали /K2O/

Зусах рапс

56

22

49

Зусах буудай

30

10

22

 Тийм учраас рапсыг тариалахад бордоо заавал хэрэглэх шаардлагатай. Рапсын таримал нь саармаг ба сул хүчиллэг (рН 5.5-6.8) орчинтой хөрс тохиромжтой ба дулаан дамжуулалт муутай хэт хүнд, эсвэл хөнгөн элсэнцэр хөрсөнд тариалах тохиромжгүй.

Нөгөө талаас рапс тариалах нь тариалангийн талбайд бас эерэг нөлөө үзүүлдэг давуу талууд байна. Рапсын үндэсний систем нь голлосон, 2 м хүртэл гүнд хүрдэг, түүний үндсэн хэсэг нь 25-45 см гүнд оршдог. Үндэсний системийн ажиллагааны үр дүнд хөрсний ус-физикийн шинж чанарыг сайжирч, фитосанитарны төлөв байдал дээшилдэг.

Мөн рапс тариалсан талбайд 40-60 ц/га ургамлын үндэсний үлдэгдэл үлддэг ба энэ нь хошоонгороос 2 дахин их бөгөөд 15 т бууцтай тэнцүү хэмжээтэй органик бодис юм.

Рапсыг технологийн дагуу тариалж чадвал олон давуу ашигтай талууд байна.

Ийм учраас рапсын тариаланд бордож тордох, 4-5 жил давтан тариалахгүй байх, зөв сэлгэх, ургамал хамгааллын арга ажиллагааг оновчтой хослуулах, тариалах сорт хэлбэрийг зөв сонгох, зориулалтын тарих, хураах техник ашиглах зэрэг олон хүчин зүйлийг хангаж байж тариалах нь зүйтэй. Тэгэхгүй бол хөрсний үржил шимийг бууруулах, доройтуулах эрсдэл дагуулна.

-Рапс тарих нь хэр ашигтай вэ, ямар сорт нь манай орны нөхцөлд илүү тохирох вэ?

Рапсыг технологийн дагуу тариалж чадвал олон давуу ашигтай талууд байна.

Тухайлбал: нэгж га-ийн зардал бага, борлуулах үнэ өндөр, тариалах, хураах техникийн хувьд үр тарианы техникийг тохируулга хийж ашиглах боломжтой, хөрсний хөрсний ус-физикийн шинж чанарыг сайжруулж фитосанитарны төлөв байдал дээшлүүлдэг.

Мөн рапс тариалсан талбайд 40-60 ц/га ургамлын үндэсний үлдэгдэл үлддэг ба энэ нь хошоонгороос 2 дахин их бөгөөд 15 т бууцтай тэнцүү хэмжээтэй органик бодисүлдээдэг гэх мэт олон давуу тал байна.

Ер нь манай орны тодорхой бүс нутгуудад тосны наранцэцэг, гүргүм, шар буурцаг, газрын самар, зусах рапс, шармаг, цагаан ба хөвхөр гич, зусах авга, тост лууван, тосны маалинга, эрэнд зэрэг тос, техникийн 12 төрлийн таримлын 120 гаруй сорт, эрлийзүүдийг судалж шалгаруулж, тариалах агротехникийн зарим асуудлыг боловсруулан үрийг  үйлдвэрлэн улмаар ургамлын тос гарган авах ажлын эхлэлийг тавьсан юм.

Судалгааны ажлын үр дүнд монгол орны тариалангийн бүс нутгуудад тохиромжтой тосны шинэ таримал сорт шалгаруулах олон жилийн

Дорнод аймаг

судалгааны үр дүнд сортуудыг шалгаруулан заримыг УСС-д шилжүүлсэн байна. Үүнд:  Дорнод талын бүсийн нөхцөлд

v  Шар буурцгийн сортууд:  эрт болцтой ВНИИС-1, дунд болцтой Салют–216, Янтарная ,

v  Наранцэцэгийн сортууд: Воронежская-272, эрт болцтой ВНИИМК-8883, Юговосточный

v  Тосны рапсын сортууд: Кубанский, Салют, Хана,

v  Тосны маалингын CAVALIER

Тариалангийн төв бүсэд

v Тосны маалингын сортууд:          LINDA C,

v Канолагийн сортууд:          Westar, Cavalier,

v Сармагийн(Brassica rapa) сортууд: AC Sunshine, AC Sunbeam сортууд

v Гичийн (Brassica juncea) сортууд:Cutlass, Domo

v Шарбуурцгийн сортууд: Vision,

Алтайн бүсийн нөхцөлд

v  Наранцэцэгийн сортууд: Енисей, Номер-1

Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлд өргөнөөр тариалж байгаа рапсын сорт, хэлбэрүүдийн үрийг нийлүүлж байгаа аж ахуй нэгж, иргэдээс Канад, Герман, БНХАУ, ОХУ зэрэг оронд гаргасан сортуудыг цуглуулан сорих ажлуудыг ҮХААЯ-ны захиалгаар гүйцэтгэж байна. 

-Хэрхэн тарьж, хураах ёстой вэ?
  1. Рапсыг тариалж, арчилж, хураах механикжсан технологийг УГТСЭШХ болон Дорнод бүсийн ХААЭШ-ний төвүүдэд боловсруулж үйлдвэрлэлд нэгэнт зөвлөсөн байдаг. Хамгийн сүүлд 2013 онд ХААИС-ийн доктор профессор Ж.Мөнхжаргалын боловсруулсан “ Зусах рапс тарилах технологи” товхимол хэвлэгдэж олны хүртээл болсон.
  2. Рапсын тариаланд бордоо хэрэглэх, 4-5 жил давтан тариалахгүй байх, зөв сэлгэх, ургамал хамгааллын арга ажиллагааг оновчтой хослуулах, тариалах сорт хэлбэрийг зөв сонгох, зориулалтын тарих, хураах техник ашиглах зэрэг олон хүчин зүйлийг хангаж байж тариалах нь хамгийн чухал. Тухайлбал: Хөрсний хөдөлгөөнт тэжээлийн бодисын хангамжаас хамааран рапсыг азотын 90-120 кг/га, фосфор, калийн 60-90 кг/га тунгаар бордох нь тохиромжтой болохыг зөвлөсөн байдаг. Үүнд фосфор, калийн бордоог хөрсний үндсэн боловсруулалтын үед харин азотын бордоог хаврын хөрс боловсруулалт ба рапсын бундуулалтын үед хэрэглэдэг гэх мэт олон нарийн технологи байна..
-Рапс тариалалтад ямар асуудал тулгамддаг вэ, тэдгээрийг хэрхэн шийдэх вэ?
  • Монгол  орны тариалангийн бүс нутагт тохирсон, нутагшсан сортууд байхгүй
  • Гадаадын нэр, гарал үүсэл тодорхойгүй сортууд бүртгэл, хяналтгүйгээр тариалагдаж байгаа
  • Дотоодод үр үйлдвэрлэдэггүй, үр үйлдвэрлэх систем бүрэлдээгүй улмаасүрийн хангамж гадаадаас хэт хамааралтай.
  • Тосны таримлуудыг үйлдвэрлэлийн нөхцөлд тариалах техникийн сонголт, технологийн горим, сэлгээ иж бүрэн тогтоогоогүй, технологийн дагуу тариалж чадахгүй байгаа.
  • Рапсыг зөвхөн зөвлөсөн технологийн бүх шаардлагыг хангасан нөхцөлд тариалдаг тийм хууль эрх зүйн, урамшуулал, татварын зохицуулалт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол хөрсний үржил шимийг бууруулах, доройтуулах эрсдэл дагуулна. Технологийн дагуу хийж чадвал их ашигтай таримал
  • Дотоодод бий болж байгаа ургамлын тос боловсруулах үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, дотоодод үйлдвэрлэсэн рапсын үрийг худалдан авахад дэмжлэг үзүүлэх, татвараас хөнгөлөх,
  • Тосны ургамлын үр импортлогч аж ахуй нэгжүүдийг тодорхой шалгуур үзүүлэлтээр сонгон шалгаруулж импортлох үр, сортын стандартыг тогтоож мөрдүүлэх шаардлагатай. Мөн тосны ургамалтай холбоотой төсөл хөтөлбөр, хууль эрх зүйн актууд, зарим стандартуудыг шинэчлэх, шинээр боловсруулан ашиглах хэрэгтэй.
-Рапс Дарханаас өөр аймагт ургадаг уу.

Тосны рапсыг 2004 оноос эхлэн манай орны газар тариалангийн үндсэн бүс нутгуудад үйлдвэрлэлд нилээд их хэмжээгээр тариалж байна. 2005-2013 онд Булган, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон зэрэг 10 аймгийн нутагт нийт 243585 га талбайд рапс тариалж 218852   га талбайг хурааж 1 га-аас дунджаар 4.5 ц/га буюу нийт 98849 тонн ургац хураан авсан байна.

2013 онд улсын хэмжээнд рапс тариалсан талбайн хэмжээ эрс нэмэгдэж нийт тариалсан талбайн 19,4% буюу 79,4 мянган га-д хүрсэн бөгөөд тариалсан талбайн 66.5 % төвийн бүсд,  31% зүүн бүсд, 2.2% хангайн бүсд, 0.2% баруун бүсд ноогдож байна.

 Рапс тариалсан байдал аймгуудаар (2005-2012 oн)

Аймгуудын

нэр

Тариалсан

талбай, га

Эзлэх

хувь

Хураасан

ургац, тн

Эзлэх

хувь

1

Булган

4167

4.4

2674

3.4

2

Өвөрхангай

1000

1.1

140

0.2

3

Сэлэнгэ

36504

38.9

38947

49.4

4

Төв

23006

24.5

20388

25.8

5

Хөвсгөл

676

0.7

259

0.3

6

Хэнтий

5270

5.6

1980

2.5

7

Дархан-Уул

16759

17.9

8908

11.3

8

Орхон

1417

1.5

107

0.1

9

Дорнод

5000

5.3

5500

7.0

Дүн

 

93799

 

78903

8.74