ЛУУ ЖИЛИЙН ОТГОН ШУУРХАЙГАА ХИЙЛЭЭ
2025.02.28

ЛУУ ЖИЛИЙН ОТГОН ШУУРХАЙГАА ХИЙЛЭЭ

Улирч буй модон луу жил манай Батлан Хамгаалах салбарт СЭРГЭЛТ авчирсан сайхан жил байлаа.

  • Батлан Хамгаалах салбарынхаа урсгал төсвийг 34% , хөрөнгө оруулалтыг 4 ДАХИН НЭМЭГДҮҮЛЛЭЭ.
  • Хорин жил хүлээгдсэн алба хаагчдынхаа ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛИЙГ 25% болгон нэмэгдүүлэн олгож эхэллээ.
  • Алслагдсанд тооцогдох нэгтгэл ангийн алба хаагчдадаа 5 жил тутам 30 САРЫН ҮНДСЭН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ урамшуулал олгодог боллоо.
  • Хугацаат цэргийн алба хааж буй залуус АНГЛИ ХЭЛ, МОНГОЛ БИЧИГ, КОМПЬЮТЕРЫН сургалтад хамрагдаж цэргээс халагдахдаа бүгд ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ-тэй гэртээ харьдаг болох шинэчлэлийг хийлээ.
  • Энхийг дэмжих ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, цэргийн алба хаагчид АНУ-д суралцангаа ажиллах боломжийг нээлээ.
  • Япон улстай батлан хамгаалах харилцаагаа өргөжүүлж өндөр технологи шилжүүлэн авах хэлэлцээр бхйгууллаа.
  • Технологижсон зэвсэгт хүчнийг бэхжүүлэх хүрээнд ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН НЭГДСЭН ТӨВ байгуулах, сум, дроны үйлдвэртэй болох ажлыг эхлүүллээ.
  • ОЮУТАН ЦЭРЭГ хөтөлбөрийн журмыг шинэчилж 2 болон 3-р курсын оюутнууд хамрагдах боломжийг нээлээ.
  • УБ хотын түгжрэлийг бууруулах, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 15000 оршин суугч бүхий ЯЛАЛТ дагуул хот байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.
  • Ирж буй хөхөгчин МОГОЙ жилд ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ-ийн зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж ИЛҮҮ АМЖИЛТ ГАРГАНА гэдэгтээ итгэл төгс байна.