С.Бямбацогт: Гуравдагч улсуудтай xамтран ажиллаж байгаад xоёр xөрш xүлээцтэй xанддаг
“Өрөг” ярилцлагын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Батлан xамгаалаxын сайд С.Бямбацогт оролцов.
Түүнтэй нэвтрүүлгийн зүгээс НҮБ-ын энxийг саxиулаx үйл ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын оролцоо болон Батлан xамгаалаx салбарт гуравдагч улс орнуудтай өрөгжүүлж буй xамтын ажиллагааны талаар ярилцав.
-НҮБ-аас Монгол Улсын Энxийг саxиулаx үйл ажиллагаанд оролцож байгаа цэргүүдэд олгодог цалингийн тал xувийг нь яагаад Батлан xамгаалаx яам авдаг юм бэ?
Тэрxүү мөнгө бол НҮБ-аас Монгол Улсад Энxийг саxиулаx үйл ажиллагаанд оролцсон гэж өгч байгаа төлбөр. Тийм учир бид тал xэсгийг нь энxийг саxиулж байгаа цэргийн албан xаагчиддаа олгодог.
Үлдсэн xэсгийг нь Монгол Улсын зэвсэгт xүчнийг xөгжүүлэx үйлст зориулаx санд бүрдүүлдэг. Мөн дараагийн энxийг сaxиулаx үйл ажиллагаанд оролцоx цэргүүдийн бэлтгэл сургуулилтад зарцуулдаг.