БҮХ СУМДЫГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОНО
2025.02.26

БҮХ СУМДЫГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОНО

УИХ-ын гишүүн Т.Аубакир, С.Зулпхар нарын хамт Алтай, Бугат сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Иргэдийн зүгээс дараах саналуудыг хэлж, холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Үүнд:

  • Алтай-Буянт чиглэлд хатуу хучилттай авто зам тавих
  • Төмөр бетон гүүр барих
  • 2-р цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх
  • Сумдын цахилгаан эрчим хүчний доголдлыг шийдвэрлэх
  • Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих
  •  Газар тариалан эрхлэгчдийг дэмжих
  • 40 га газрын усжуулалтын системийг шийдвэрлэх
  • Сумдын төвийн цэвэр ундны усан сан байгуулах
  • Сургуулийн дотуур байрыг ариун цэврийн өрөөтэй болгох
  • Сургуульд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг шийдэж өгөх
  • Шинэ цэцэрлэгийн барилга барих
  • Мал нядалгааны газар байгуулж өгөх саналуудыг тус тус гаргалаа