Баян-Өлгий аймгийн Алтай, Бугат сумын ард иргэдтэй уулзлаа
2025.02.25

Баян-Өлгий аймгийн Алтай, Бугат сумын ард иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн С.Зулпхар, Х.Жангабыл нарын хамт Баян-Өлгий аймгийн Алтай, Бугат сумын ард иргэдтэй уулзлаа. /2025-02-24/

Сумын иргэдэд УИХ-аас батлагдсан хууль, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа. Үүнд:

  • Айл, өрхүүдийн ундны усны эрүүл ахуйн чанарыг хангахад анхаарах;
  • Алтай сумын сургуулийн өмнөх боловсролын 2 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг холбогдох яаманд уламжлах;
  • Газар тариалангийн техникээр хангах ажлыг үргэлжлүүлэх, малын ногоон тэжээл тариалах;
  • “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, малчдын зээлийн талаарх мэдээлэл;
  •  Сумын төвийн хог хаягдлыг бууруулах менежментийг сайжруулах.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан