
2025.02.23
САГСАЙ, ТОЛБО СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
УИХ-ын гишүүн Т.Аубакир, С.Зулпхар нарын хамт 2025.02.22-ны өдөр Сагсай, Толбо суманд хийсэн уулзалтанд хүрэлцэн ирж санал бодлоо солилцсон иргэд та бүхэндээ баярлалаа.
Уулзалтын үеэр УИХ-аас баталсан хууль, тогтоомжууд болон аймагт хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудын талаар танилцуулга хийв.
Иргэдийн зүгээс:
- Өлгий-Сагсай-Улаанхус-Цэнгэл сумуудыг холбосон хатуу хучилттай автозамын ажлын хүрээнд Өлгий-Сагсай хэсгийг энэ жилээс эхлүүлэх
- Газар тариалан эрхлэн тэжээл тарьж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллах
- Толбо сумын Засаг даргын тамгын газрыг автомашинтай болгох
- Сумдын эрүүл мэндийн төвд шүдний кабинет байгуулахад дэмжлэг үзүүлэх
- Тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
- Нийгмийн даатгалыг нөхөн төлөх боломжийг холбогдох хуульд оруулах
- Мал, малын гаралтай бүтээгдхүүний түүхий эдийн үйлдвэр байгуулах асуудлыг холбогдох яаманд уламжлах
- Хамтын тэтгэврийг өвлүүлдэг болгох
- Сагсай сумын бүргэдчид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд давуу тал болох гэх мэт саналуудыг тус тус онцоллоо.