
2025.02.25
МАЛЧДЫН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН "ЦАГААН АЛТ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ИРГЭД СОНИРХОЖ БАЙНА
Өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Аубакир, Х.Жангабыл нарын хамт Баян-Өлгий аймгийн Сагсай, Толбо сумын ард иргэдтэй уулзлаа.
Сумын иргэдэд УИХ-аас батлагдсан хууль, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өглөө.
Үүнд:
- Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих "Цагаан алт" үндэсний хөтөлбөрт хамруулах;
- Иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хөдөө орон нутагт орон сууц, амны орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрт хамруулах;
- Малчдын нэг хүүхдийг мал аж ахуй, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулах;
- Малчид болон залуу малчдыг малжуулах арга хэмжээнд хамруулах зэрэг асуудлаар иргэдэд мэдээлэл өглөө.