
УИХ-ын даргын 82 дугаар захирамжаар байгуулсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэл
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намрын чуулганы завсарлагааны хугацаанд Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 38 суманд ажиллаж, 19 мянга гаруй иргэнтэй уулзаж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ орон нутагт тулгамдсан асуудал, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан ирэх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхэд анхаарч ажиллав.
Баруун бүсийн таван аймгийн 500 мянга орчим иргэн Улаанбаатар хотоос 1000-2000 км-ийн цаана амьдарч байна. Тэдэнд зөвхөн зурагт, сонин, цахим хуудсуудаар гарах мэдээллээс гадна тэднийг УИХ-д төлөөлөн ажиллаж буй гишүүд хийсэн ажил, хийхийг зорьж буй бодлого, үйл ажиллагаагаа биечлэн танилцуулах нь чухал. Тиймээс анхны 126 гишүүнтэй парламент ард иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллах зарчмыг баримталж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны намрын чуулганаа дуусмагц ийнхүү баруун бүсэд ажиллалаа.
УИХ-ын дарга салбар бүрийн төлөөлөл, таван нам, эвслээс бүрдсэн, олон ургалч үзэл бүхий шинэ парламент ганцхан намрын чуулганаараа 30 жил гацсан 4 мега төслийн чөдрийг тайлж, эдийн засгийн шинэ сэргэлтийг бий болгож буй талаар онцлов. Асуудлыг олон талаас нь хэлэлцэж, улстөржилгүйгээр шийдэх бүрэн боломжтойг энэ парламент харуулж буй нь мега төслүүдээс гадна улсын төсвийг хоёр удаа хэлэлцэж, анх удаа алдагдалгүй төсөв баталж чадсан явдал юм