
МӨСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ НИЙСЛЭЛИЙН АВАРГУУД ТОДОРЛОО
НИТХ, НЗДТГ, МҮМШХ хамтран Нийслэлийн Хангарьд цомын төлөөх иргэдийн дундах мөсний шагайн харвааны сургалт тэмцээн болон шигшээ тэмцээнийг 2 сарын 12- 22-ны хооронд зохион байгууллаа.
Харваа тэмцээнд нийслэлийн 189 хорооны 378 иргэд оролцов. Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр, НЗДТГ-ын дарга Д.Амгалан нар шагналыг гардуулан өглөө.
Талын харвааны төрөлд
1-р байрт СХД Буянцогт, Болдбаатар нар,
2-р байрт БГД Ө.Очиржанцан, Баярсайхан,
3-р байрт ХУД Б.Амарзаяа, Ганхуяг,
4-р байрт Болдбаатар, Алтангэрэл,
5-р байрт БГД Өлзийбат, Өлзийбат
Цуваа харааны төрөлд
1-р байрт СХД Буянцогт,
2-р байрт БГД Баярсайхан,
3-р байрт БЗД Г.Ганбаатар,
4-р байрт БЗД Б.Өлзийбаяр,
5-р байрт ХУД Б.Болдбаатар нар тус тус шалгарлаа.
Багийн дүнгээр
1-р байрт Сонгинохайрхан дүүрэг Хангарьд цом гардаж,
2-р байрт Баянгол дүүрэг,
3-р байрт Хан-Уул дүүрэг байр эзэллээ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан