
“Хүрээлэн буй орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин" сэдвээр хэлэлцүүлэг үргэлжлэв
“Хүрээлэн буй орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин" сэдвээр өнөөдрийн хэлэлцүүлгийн 2-р хэсэг амжилттай өндөрлөлөө.
Энэхүү хэлэлцүүлэгт хүрээлэн буй орчныг хамгаалах, түүний стандартыг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр салбарын мэргэжилтнүүд, төрийн байгууллагууд, төлөөлөгчид идэвхтэй оролцож, санал бодлоо солилцсон талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэдээлэв.
Тус салбарын хэлэлцүүлгээр дараах асуудлуудыг онцлов:
Хүрээлэн буй орчныг хамгаалах стандартыг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам
Байгаль орчныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, дүрэм журамд гарч буй өөрчлөлтүүд
Байгаль орчны стандартыг хэрэгжүүлэхэд хэвлэлийн хамтын ажиллагааг сайжруулах
Ирээдүйд хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх төслүүд гэх мэт.