
Завханы Тэс сумын ахлах ангийн сурагчидтай уулзлаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Завхан аймагт ажиллаж эхэллээ.
Өнөөдөр Завханы Тэс сумын ахлах ангийн сурагчидтай ярилцаж, тэдний дуу хоолойг сонслоо.
Аймаг, сумдын ахлах ангийн сурагчдад ЭЕШ-ыг өргөтгөсөн хэлбэрээр авах болсон нь хамгийн их хүндрэлтэй байгаа талаар хүүхдүүд хэлсээр байна. Салбарын сайдтай хэлэлцсэний үр дүнд уг журмын хэрэгжих хугацааг хоёр жилээр хойшлуулахаар тогтлоо. Ингэснээр сурагчид суурь мэдлэгээ бататгаж, гүнзгийрэн судлах чиглэлээ төлөвлөх, бэлдэх боломжтой болох юм.
Тэс сумын сурагчид сургуулийнхаа халаалт, анги танхимын хүрэлцээний асуудлаас эхлээд сумын төвийн уурын зуухны утаа, хогийн цэгийн бохирдлыг ч хөндлөө. Тэс сумын хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар, хүний хөгжлийн цогцолбортой болох хүсэлтэй байна.
Орон нутгийн түвшинд шийдвэрлэж болохуйц асуудлуудыг ЗД-т чиглэл өгч, хог шатаах зуух барьж, эрүүл орчинд амьдрах эрхийг нэн түрүүнд баталгаажуулахад анхаарна гэдгээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийлэв.