![ХЭНТИЙ АЙМАГТ ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН 20 НИЙГМИЙН АЖИЛТАН АЖИЛЛАНА](http://enkhamgalan.mn/media/news/original/2025/02/06/5fa256534c1950eddb6626f2668fecff.jpg)
ХЭНТИЙ АЙМАГТ ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН 20 НИЙГМИЙН АЖИЛТАН АЖИЛЛАНА
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтан ажиллах цоо шинэ зохицуулалт орсон.
Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 237 дугаар тогтоол гарч, орон нутагт 565, нийслэлд 268, улсын хэмжээнд нийт 833 нийгмийн ажилтан ажиллахаар шийдвэрлэсний дагуу салбарын яамнаас сургагч багш нар бэлтгэж буй.
Тэгвэл Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу сумдад ажиллах хүүхэд, гэр бүлийн 20 нийгмийн ажилтанг шалгаруулж, 11 суманд ажиллахад бэлэн болоод байгаа талаар салбарын сайд өнөөдрийн уулзалтаар мэдээлэв.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Л.Соронзонболд, У.Отгонбаяр, М.Ганхүлэг нарын хамт өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна.
Өнөөдөр /2025.02.06/ өглөө гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтан албан хаагчидтай уулзалт хийж салбарын мэдээлэл, УИХ-ын онцлог хууль, тогтоолын талаар мэдээлэл хүргэлээ.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БАЙРНЫ ИХ ЗАСВАРТ 180 САЯ ТӨГРӨГ ШИЙДВЭРЛЭВ
Дээрх уулзалтаар сайд салбарынхнаасаа санал хүсэлт авснаас гадна Хэнтий аймаг дахь Хүүхэд Хамгааллын байрны их засварт зориулж 180 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Мөн салбарын гурван байгууллагын саналыг үндэслэж шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж өгөхөөр болж, батламж гардууллаа.
![](http://enkhamgalan.mn/media/user/noimage.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан