![Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн иргэдтэйгээ уулзав](http://enkhamgalan.mn/media/news/original/2025/02/06/a27695fc0a198b711c41bf2f1a9bd04c.jpg)
2025.02.05
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн иргэдтэйгээ уулзав
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд Цэнхэрмандал сумын Согоот багийн иргэдтэйгээ уулзаж, санал хүсэлтийг сонсож ажиллав.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
Багийн төв дээрээ спорт залтай юм байна. Орон нутгийн хөгжлийн сангаас 50 сая, багийн иргэд 60 сая төгрөг тус тус хөрөнгө оруулан босгожээ. Энэ бол хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр бид дэмжээд өгвөл тэд маань амьдрах орчноо хөгжүүлж чадахыг харуулсан САЙН ЖИШЭЭ байна.
Уулзалтад багийн иргэдээ манлайлан оролцсон багийн дарга н.Мягмарсүрэн болон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч н.Энхтайван, гэртээ хүлээн авсан Мөнхжаргал ах нартаа баярлалаа. Согоотын нь бүх иргэдийн амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье!
![](http://enkhamgalan.mn/media/user/noimage.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан