
2024.09.09
Хэнтий аймгийн Биндэр сумын ЕБС-д байгалийн ухааны кабинет байгуулна
“Эргэх холбоо” хөтөлбөрийн уулзалтууд Зүүн бүсийн аймгуудын сумдад үргэлжилж байна. Бид 100 жилийн ой нь тохиолдож буй Биндэр ЕБС-ийн багш, ажилтнуудтай уулзалт хийлээ.
Уулзалтаар УИХ, Засгийн газрын бүтэц, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөр, төсвийн онцлогоос дурдаж иргэдээ сонсож, тэдний асуултад хариуллаа. Биндэр ЕБС-ийн тэгш ой энэ сарын 12-нд болохтой холбогдуулан тус сургуульд Байгалийн ухааны кабинет шинээр байгуулж өгөх боллоо.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан