2025.01.14

Д.Энхтуяа: Зээлийн хүү өндөр байгаа учраас эргэн төлөгдөх нь муу байна

 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2025.01.14/-ны өдрийн хамтарсан хуралдаанаар "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон улсын зээл, тусламжийн хөрөнгөөр  хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явц, үр дүнгийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо.

Уг мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

Энэ мэдээлэл, бүх судалгаа, тайлангуудыг бол мэдэж байна. Бодит байдал дээр банк дахиад нэмэлт эрсдэлээ үүрээд явж байгаа боловч нөгөө ААН-үүдэд очихоор зээлийн хүү нь өндөр учраас эргэн төлөгдөх нөхцөл байдал үүснэ. Дээрээс нь зээл авсан ААН-үүд хөл дээрээ босох. Цаашид үйл ажиллагаагаа сайжруулах, цаашлаад гадаадын хөрш орнуудын зах зээлд гарахБүтээгдэхүүнээ борлуулах боломжийг олгохгүй байгаад байна энэ өнгөрсөн хугацаанд. Тийм учраас энэ дээр арай л өөр шийдлээр, өөр бодлоготой баймаар байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.