2025.01.09

А.Ариунзаяа: Улс төрд ажиллаж байсан хүн Элчин сайд болох нь олон давуу талтай

УИХ-ын чуулганы /2025.01.09/-ний өдрийн  үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд Н.Оюундарийг Элчин сайдаар томилохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад, саналт хураалтад оролцсон 93 гишүүний 63 нь буюу 67.7 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

Дэмжиж байна. Бид нар нэг юман дээр анхаармаар байгаа юм. Сошиал дээр урьдчилаад тэр тийшээ томилогдох гэнэ гэдэг ийм сэвээнүүд яваад байдаг. Тэгэхээр энэ мэдээлэл нь хаана алдагдаад, хаанаас гараад, яагаад ингээд нийгмийг үймүүлээд байдаг юм бэ гэдэг дээр нэн тэргүүнд ГХЯ дотроо бас анхаарч, энэ Элчин сайдуудын томилгоон дээр явагдажбайгаа төлөвлөгөөгөө дотроо, энэ албаны нууц гэдгээрээ авч үлддэг юм уу яадаг юм. Үүнийг анхаарах шаардлагатай байна .Цаашид 22 элчин сайдын асуудал орж ирнэ гэсэн. Ийм мэдээллийг бас л дахиад л нөгөө сошиалаас авсан.

Улс төрч хүн, Элчин сайдаар томилогдож болохгүй гэдэг заалт байхгүй. Харин Оюундарь нэр дэвшигчийн хувьдулс төрд байсан ньдавуу тал болж ирж байна гэдгийг онцлон хэлмээр байна. УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Европын холбоо Монгол парламентын бүлгэмийн даргааражиллаж байсан. Орос, англи, герман, хятад хэлтэй. Бээжин дэх Улаанбаатар хотын төлөөлөгчөөр 4 жил ажиллаж байсан ийм туршлагатай. Гадаад харилцааны дэд сайдаар байсан ер нь улс төрд ажиллаж байсан хүн Элчин сайдаар томилогдох нь өөрөө маш олон давуу талуудыг бий болгодог.

Элчин сайдуудтай харилцдаг, төр нийгмийнхээ өөрийнхөө энэ тогтолцооныхоо асуудлыг маш сайн мэддэг гадаадад байгаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах тал дээр хаана, хэнтэй, яаж харилцах вэ, ямар давуу, одоо ямар бодлогыг явуулах вэ гэдэг нь эсрэгээрээ давуу тал болдог юм. Ийм учраас Оюундарь та улс төрийнхөө туршлагынхаа хувьд энэ ирэх одоо 4 жилдээ хэрэвзээ томилогдох юм болбол ямар нийгэм эдийн засгийн өөрчлөлтийг хийх вэ

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn