2025.01.07

Н.Батсүмбэрэл: Уул уурхайн хайгуулыг нэмэгдүүлэх тал дээр Эдийн засаг, хөгжлийн яам ямар бодлого баримталж байна вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2025.01.07/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 86 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл дараах асуултыг асуулаа.

Хоёр зүйл тодруулж асууя.

   Нэгдүгээрт бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хөгжүүлэх цаашид хэрэгжүүлэх тал дээр танай яам судалгаа хэр хийж байна вэ? Үүний том жишээ Засгийн газраас өргөн барьсан Хархорум хотын тухай хууль гэж харж байгаа. Хархорум хот бол монголын түүхэн хот нөгөө талаас газар зүйн хувьд төвд оршиж байгаа хот үүнийг сэргээн байгуулж хийх нь маш том алхам. Магадгүй Засгийн газрын 15 дахь том төсөл байж болзошгүй. Тиймээс энэ хуулийг жишээлээд баруун бүсийн, хойд бүсийн, төв, говийн, зүүн бүсийн төвүүдийг хэрхэн хөгжүүлэх талаар эдийн засгийн яам судалгаа хийж байна уу? Үүнийг та бүхэн хууль эрх зүйн хувьд хэрхэн нээлттэй болгох вэ? Төв дээр хэрхэн хөгжлийг бий болгох эрх зүйн боломжуудыг нээж өгөх вэ? Яагаад Дорнод аймагт зүүн бүсийн төв байж болохгүй юм үүнийг одооноос төлөвлөөд ОУ-ын онгоцны буудал хойд, урд хөрштэй холбосон авто болон төмөр замын олон асуудал дээр судалгаа хийж байна уу? 

  Хоёрдугаарт гадаад хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндөж байна энэ бол маш чухал маргааш эхний элчин сайдын асуудал орж ирэх юм шиг байна цаашид Засгийн газар дээр ярихдаа гадаад томилгоонуудыг мэргэжлийн тал руу нь явуулах. Монгол улс, ОХУ, БНХАУ, Франц улстай хамтарсан төсөл ойрын хугацаанд явуулахаар болсон. Дараа дараагийн том улсуудтай хамтарсан төслийг явуулахдаа мэргэжлийн хүмүүсийн үүрэг оролцоо чухал үүн дээр эдийн засгийн яам чухал мэргэжлийн байр суурь гаргаасай хэмээн бодож байна. Үүн дээр та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ? 

Уул уурхайг нэг хэсэг нь хааж, дэмжиж ч ярьдаг. Уул уурхайн хайгуулыг нэмэгдүүлэх бодлогыг эдийн засгийн яам хийж байна уу? Үүн дээр холбогдох яамтай хэрхэн холбогдож ажиллаж байна вэ?  Би хувьдаа хайгуулыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж боддог. Тэгэхээр энэ дээр та бүхний байр суурийг сонсъё. Хэмнэлтээс бүтээмжид шилжих чиглэл дээр Эдийн засгийн хөгжлийн яам ямар байр суурьтай байна вэ? Үүнийг хэрхэн харж байна гэдэг дээр байр сууриа илэрхийлээч ээ.

Түүний асуултад Эдийн засаг хөгжлийн сайд, Монгол Улсын Тэргүүн шадар сайд  Л.Гантөмөр хариуллаа.