МЭНДЧИЛГЭЭ
2024.12.31

МЭНДЧИЛГЭЭ

Монгол орны дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдарч буй Төрийн болон Орон нутгийн өмчийн салбарын нийт ажилтан, албан хаагчид, үе үеийн ахмадууд, тэдгээрийн гэр бүлд Шинэ жилийн баярын мэндийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг хүсэн ерөөе.

Цаг тооны хуанлийн хуудас эргэж буй энэхэн мөчид Төрийн өмчит салбараар овоглогдсон ажилтан, албан хаагчдын хувьд улиран одож буй 2024 он ундарсан их ажлаар дүүрэн, урагшилсан олон амжилтаар арвин, од хийморь оргилсон онцлог сайхан жил болж өнгөрлөө.

Төрийн болон нийтийн эрх ашгийг хамгаалах нэн хариуцлага өндөртэй салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэн ажилладаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нийт ажилтан, албан хаагчид Та бүхэнд угтан ирж буй 2025 ондоо ард олноороо түвшин сайхан, ам бүлээрээ амгалан тайван, амжилт бүтээлээр арвин, аз жаргалаар дүүрэн, эрүүл энхийг эрхэмлэн, саруул ухааныг сүсэглэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан