ТАНИЛЦ: УИХ-ын гишүүүн Д.Үүрийнтуяа 2024 оны ололт, амжилт 2025 оны бодлого, зорилтыг дүгнэв
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа 2024 оны ололт, амжилт 2025 оны бодлого, зорилтоо дүгнэв.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
Хөвсгөл, Булган, Орхон аймгийн сонгогч түмэндээ 2024 оны УИХ-ын сонгуульд итгэл хүлээлгэж УИХ-ын гишүүнээр өөрсдийгөө төлөөлөх бүрэн эрхийг олгосонд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. За өнгөрсөн 7 сараас эхлээд УИХ-ын гишүүнээр сонгогдож тангараг өргөсөн цагаасаа хойш сонгогч түмнийхээ дуу хоолой болж, тэднийхээ одоо бас уулзалтад, сонгуулийн сурталчилгааны үед дараа нь ард иргэдтэй уулзах үед хэлж байсансанал хүсэлтүүдийг аль болох ажил хэрэг болгох, шийдэл болгох мөн ЗГ-ын мөрийн хөтөлбөрт тусгуулах, хэлэлцэгдэж байгаа олон олон асуудлууд дээр ард иргэдийн байр суурийг илэрхийлж, 2025 оны төсвийг батлахад хүүхэд, нийгэм, эмэгтэйчүүд, хүний хөгжил рүү чиглэсэн энэ олон асуудлуудад анхаараасай гэдэг "дуу хоолой" болж ажиллахын төлөө зорьж ажиллалаа.
Монгол Улсын ЗГ-ын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг биданхдугаар чуулганаараа баталсан. Энэ үйл ажиллагааны төлөвлөгөөнд бол зарчмын зөрөөтэй саналуудыг гаргаж, хойд бүс нутгийн хөгжлийн асуудлыг тэр тусмаа аж үйлдвэр, аялал жилын салбарыг хөгжлийн гол концепц болгож буй бүс нутгийн хувьд хэрхэн, яаж аж үйлдвэрийг кластер маягаар хүнд үйлдвэрээ хөнгөн үйлдвэртэйгээ хоршиж, байгалийн баялгаа хэрхэн ашиглаж аж үйлдвэрийг хөгжүүлэх вэ? ХАА, аялал жуулчлалыг хөгжүүлэх вэ гэдэг дээр санал санаачилгаа гаргаж, бодлогын асуудлуудыг тусгуулсан.
Чуулганы явцад хэлэлцэгдэж байгаа хууль тогтоомжууд, яамдын мэдээлүүдийг сонсож байх явцдаа ард иргэдийн гаргаж байсан уулзалт дээр захиж хэлж байсан зүйлсийг бодлогод тусгахын төлөө дуу хоолойгоо хүргэж байгаа. Үүний нэг бол ТХГН-ийн тухай хууль орно. ТХГН-ийн тухай хуулийг ЗГ-аас Байгаль орчны яамнаас өргөн барихаар бэлтгэж байгаа. Энэ үйл ажиллагаандаа ТХГН-т амьдарч байгаа ард иргэдийн санал санаачилга, дуу хоолойг хуульд тусгаж өгөхийг холбогдох яамд, албаны хүмүүст тавьж ажиллаж байна.
Өнөөдөр бид нийт нутаг дэвсгэрийнхээ үндсэндээ 98% дээр нь тусгай хамгаалалтад авчихсан, 2% дээр нь ард иргэд амьдардаг мөртөө орон нутгийнхаа үр өгөөжөө хүртэж чадахгүй, байгаль дэлхийгээ одоо тусгай хамгаалалтад авлаа гэдэг нэрээр үндсэндээ хамгаалж чадахгүй, ашиглаж чадахгүй, цэвэрлэж чадахгүй, нөхөн сэргээлт хийж чадахгүй нөхцөлд хүрчихсэн байгаа. Энэ нөхцөл байдлыг ард иргэдтэйгээ уулзаж байх явцад Хөвсгөлчүүд, Булганчууд, Орхончууд захиж хэлж байсан. Тиймээс энэ асуудал дээр дуу хоолой болж явж байна.
2025 оны төсвийг бид баталсан. Энэ төсвийг бол үндсэндээ олон талаас нь хэлэлцэж, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүнийг их сайн тал гэж харж байгаа. Магадгүй хуучин 76 гишүүнтэй байхад 30 хүрэхгүй гишүүдийн тоогоор төсөв батлагддаг гэх шүүмжлэл дагуулж байсан. Тэгвэл өнөөдөр энэхүү шинэ парламент, шинэ ЗГ арай өөр хурд, механизмаар ажиллах ёстой гэдгийг хоёрт талдаа ойлгож, ойлголцож, төсөв дээрээ бие биенээ сонсож, харилцан мэтгэлцээн өрнүүлж улсын төсвийг баталсан. Төсөв дээр эмэгтэйчүүд хүүхдүүдийнхээ дуу хоолойг хүргэсэн. Орон нутагт томилолтоор ажиллаж байх явцад сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдүүдийн байдалтай танилцахад бас их амаргүй байгаа. Шинэ баригдсан сургуулиуд нь тоног төхөөрөмж байхгүй, ашиглалтад орж чаддаггүй. Сургуулийн хүүхдүүдийн хоолны орц норм нь илчлэгт , хэмжээндээ хүрдэггүй. Гэрээсээ хол бүтэн амьдарч байгаа хүүхдүүдийн идэж буй хоногийн хоолны мөнгө 4300 төгрөг, сардаа 177 мянган төгрөгөөр нэг хүүхэд амьдарч байсан. Энэ нөхцөл байдлыг нэмэгдүүлж, хэдийгээр ЗГ бас өргөн барихдаа дотуур байрны хүүхдийн хоолны мөнгийг 6000-аас 6500 болж нэмэгдүүлсэн боловч хоёрдахь хэлэлцүүлэг дээр 10%хасагдсан. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын гишүүний бүрэн зарчмын зөрөөтэй санал гаргаж, хүүхдийн хоолны илчлэг, нормыг хангасан хэмжээнд байх ёстой гэдэг дээр дуу хоолойгоо хүргэсэн. Үүнийг олон эмэгтэй гишүүд маань дэмжсэн. Мөн ажлын хэсэг үүнийг дэмжин оруулж ямар ч байсан хүүхдүүдийнхээ хоолны 31,4 тэрбум төгрөгийг хадгалж хамгаалж авч үлдсэн. Гэхдээ энэ бол шаардлагатай илчлэгийг бүрэн олгож байгаа зүйл биш. Цаашдаа хүүхдийн өсөлт хөгжилт, эрүүл монгол хүнийг бий болгох шаардлагатай. Тэр илчлэг нормыг олгохын тулд эцэг эхчүүд болон төр ямар хариуцлага хүлээх юм гэдэг дээр хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлнэ. Хүүхдийн идэж буй хоолны шим тэжээлийг илчлэг нормд нь хүргэх асуудал дээр бол бас манлайлж ажиллана.
2024 оны төгсгөлд отгон чуулганаар чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Үндсэндээ 16-30 жилийн хугацаанд гацсан Монгол Улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэхэхний алхмыг 126 гишүүнтэй парламент хөдөлгөж, галт тэргийг эрчийг нь авах боломжийг олголоо хэмээн харж байгаа. Бид том төслүүдийг хөгжүүлж гэмээ ньМонгол Улс хөгжих ёстой. Шинэ ЗГ, шинэ парламент улс төржихгүйгээр том төслүүд дээрээ эвийг хичээж нэгдэж ажиллаж байгаа. Тэрний хүчинд өнөөдөр бас Гашуунсухайт-Ганц модны төмөр замын асуудлыг дахин хэлэлцээр хийх нөхцөл боломжийг бүрдүүллээ. Мөн газрын ховор элементүүд, үүн дотроо ураны асуудлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Монгол Улсад ашигтай, харилцан ашигтай хамтын хэлцэл хийх боломжийг 3 дахь хөрштэйгөө хийх гарц үүдийг нээлээ. Мөн дулааны станц эрчим хүчний дутагдлаа нөхөх асуудлуудад дорвитой алхам хийх шийдлүүдийг ЗГ-ын өргөн барьснаар УИХ эрхийг олгож шийдвэрлэв. Ирэх 2025 онд биднийг их олон ажлууд хүлээж байна. Олон ажлууд дээр хамтарч ажиллах гарц боломжууд шийдлүүдийг бид хайж байна. УИХ-ын Хаврын чуулганаар нийгмийн чиглэлийн олон хуулиуд өргөн барина. Үүн дээр бас манлайлал үзүүлэн ажиллана. Энэ цаг хугацаанд Аж үйлдвэржилтийн болонНийгмийн бодлогын байнгын хороонд ажиллаж, ард иргэдийнхээ дуу хоолойг салбар салбарын төлөөлөл болж хүргэж явна. Нөгөө талдаа биуурхайг төлөөлж, Эрдэнэт үйлдвэрээс,уурхайчдын жаргал зовлонг мэдэх хүнУИХ-д сонгогдсоны хувьд хариуцлагатай уул уурхай болон аж үйлдвэрийн салбарын бодлогыг дэмжих лобби бүлгийг УИХ-д байгуулсан. 28 гишүүнтэй. Дөрвөнулс төрийн намын төлөөллүүд оролцоод хамтраадуул уурхайн салбарын бодлогыг ямар нэгэн улс төржилтгүйгээр, нэгдсэн ойлголт цэгцтэй, байр суурьтайгаар хамгаалж явъя гэдэг чиглэлд ажиллаж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан