2025.01.09
Ж.Батжаргал: Гэрээ байгуулах үндсэн чиглэлээ тогтоож, тодорхой болгож шийдлээ гаргах хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2025.01.09/-ны өдрийн хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулж болох эрх зүйн зохицуулалтыг хийчихсэн юм. Цөмийн энергийн тухай хуулиараа хийчихсэн. Тэр 34%-ийг орлуулахдаа 10%-ийг нь давуу эрхийн хувьцаагаараа орлуулъя. Үлдэж буй 24%-ийг нь АМНАТ-аарих тодорхой зааж байгаа. Одоо 5%-аар орлуулахаар ингэж орж ирж байгаа. Үндсэн хуулийн 6.2 буюу ашигт малтмалын үр өгөөжийн дийлэнх хэсэг ард түмэнд үлдэх тухай. Энэ үзэл санааг бодитой болгох гэж нэлээн сайн ажиллаж байгаа юм билээ. Энэ бол их сайн . Их хурал дээр ороод ирэхээр ярих зүйлүүд олон бий. Өнөөдөр гэрээ байгуулахад 10%-ийн давуу эрхээр, цаад 24-ийг нь АМНАТ-ийн 5%-аар орлуул аа гэдэг ийм эрхийг ЗГ-таа өгөөд , тэр дагуу одоо гэрээний үндэслэл болж хийгдэх ёстой. Гэтэл тооцооллын нь харахаарцаад 5%-аар орлуулаад байгаа зүйл дээр эргэлзээ үүсээд байгаа.
Нийт Амнат тооцох бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг 15 орчим тэрбум доллар байхаар төсөөлөл харагдаад байгаа. 5%-аар тооцох юм бол 750 сая долларын тухай л асуудал. Томсгосон тооцоогоор нь татварын дараах буюу ноогдол ашиг хуваарилах ашгийгбараг 7 орчим тэрбум доллар гэж хараад байгаа. Үүнийг хэрвээ 24%-аар тооцох юм бол 1,5 тэрбум долларын тухай асуудал яригдах гээд байх шиг байгаа юм. Тэгэхээр энэ 2 хоорондоо дүйх тухай асуудал байгаа 51%-аа. Том бодоцгоогоод тусгайлсан эрх зүйн зохицуулалтаар гаргаад өгчихсөн. Зохицуулалтаа хангахгүйгээр асуудал хийчих юм бол энэ гэрээ өөрөө эрх зүйн зөрчилтэй гэрээ болж хувирч харагдана. Тийм учраас тэр
Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудад заагдсан ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр төрийн эзэмшлийн хувиа орлуулж болох тэр зохицуулалтаа харж энэ хувь нь өөрөө л тогтогдох ёстой зүйл . Тэгэхээр үүнийгИх хурал, ЗГ-таа суурь чиглэлээ болгож өгөхдөө, , зөв тогтоож өгөхгүй бол эргэлзээ үүсгэнэ.Үүнийг би зориудөнөөдрийн чуулганы хуралдааны протоколд тэмдэглүүлэхээр хэллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn