2024.12.27

Б.Найдалаа: Төслийн дотоод өгөөж энэ төслийн хувьд хэд байгаа вэ?

УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:

Гэрээтэй холбоотой олон асуулт байгаа. Гэхдээ өнөөдөр бол яг өргөн барьсан байгаа хуулийн төсөлтэй холбоотой ганц нэг асуулт асууя. Санхүүгийн загвар дээр санхүүгийн шинжилгээ хийсэн загвар хийсэн мэргэжилтнээс асуумаар байна. 34% энгийн хувьцаатай аваад Монгол Улсад ирэх ноогдол ашгийн хэмжээ болон энэ хуульд өөрчлөлт орсноор 10%-ийн давуу эрхтэй хувьцаа аваад АМНАТ-аар нөхөөд энэ 2-ын хооронд харьцуулсан тооцоо нь байгаа юу? Ямархуу зөрөөтэй гарч байх юм бэЯг одоогийн энэ гэрээний төсөл дээр л гэсэн үг шүү дээ. Үүнийг тодруулж өгөөч. Энийг бол заавал тооцоо хийж үзсэн байх. Энэ бол нэлээн хялбар бөгөөд тодорхой тооцоо байх ёстой. Төслийн дотоод өгөөжийн хувь гэж байдаг. Тэр нь энэ төслийн хувьд хэд байгаа вэ?

 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан